Их Британи парламентын дээд танхимын суудал өвлөгддөгийг бүрэн халжээ
өвлөгдсөн суудал эзэмшдэг хууль тогтоогчдыг хасах хуулийн төслийг баталжээ. Ингэснээр тус улсын парламентын дээд танхимд язгууртнууд суудлаа өвлүүлдэг байсан олон зуун жилийн тогтолцоо бүрэн дуусгавар болов.
Лордуудын танхим дотроосоо өвлөгдсөн суудлуудыг хасах тухай хуулийн төсөл дээр мягмар гарагт /2026.03.10/ санал хурааж дэмжжээ. 1999 онд Их Бриатнийн Ерөнхий сайд асан Тони Блэйр эхлүүлсэн шинэчлэлийг ийнхүү Ерөнхий сайд Кир Стармер дуусгалаа. Парламентын дээд танхимын дарга Анжела Смит хэлэхдээ “Лордууд хоёр танхимтай парламентад чухал үүрэг гүйцэтгэдэг боловч хэн ч өвлөгдсөн цол хэргэмээр танхимд суух ёсгүй” гэсэн байна. Энэхүү хуулийг баталсан нь тэтгэвэрт гарах нас, оролцооны шаардлага зэрэг цаашид шинэчлэл хийх ёстой зүйлсийн эхлэл гэж тэр хэлсэн юм.
Хуулийг батлахаас өмнө 92 хүн Лордуудын танхим өвлөгдсөн суудал эзэмшдэг байжээ. 1999 онд Блэйрийн хийсэн шинэчлэл дор 600 гаруй өвлөгдсөн суудлыг хассанаас үлдсэн нь тэд байсан аж.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.