СПОРТ

Амиа алдсан есөн хүний зургааг нь олж тогтоожээ

NBA-ийн супер од Коби Брайант нисдэг тэрэгний ослоор бурхан болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

41 настай тэрбээр 13 настай охин Жианнагийнхаа хамт есүүлээ явж байгаад өөд болсон юм.

Нисдэг тэрэгний осолд орсон есөн хүний зургааг нь олж тогтоожээ.

Тэдгээрийн дунд Коби Брайант, түүний охин Жианна Брайнт болон охиных нь дасгалжуулагч Кристина Маусер, Жианна Брайнтын тоглодог багийн гишүүн Алисса Алтобелли аав, ээжийнхээ хамт явж байжээ.

NBA-ийн таван удаагийн аварга Коби Брайантыг хүмүүс “Лэйкерс”-ийн шар өмсгөл, “Торонто репторс”-ын эсрэг 81 оноо авсанаар нь илүү сайн мэднэ. Супер од, спортын хорхойтнуудын хамгийн хайртай, хүндэлдэг тамирчдын нэг тэрбээр 2016 онд зодог тайлсан.

Тамирчныхаа замналын хамгийн сүүлчийн тоглолтыг “Юта жазз”-ын эсрэг хийхдээ 60 оноо авч шуугиулсан юм.

Коби Брайант зохиолыг нь бичиж, найруулан, дуу оруулсан “Dear basketball” киногоороо 2018 онд Оскарын шагнал хүртсэн юм.

https://www.youtube.com/watch?v=OrTz1zPK8Ws

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбат
Ганбат
2020-01-27 18:43

Үнэхээр харамс�##�тай, ийм з�##�уугаараа................. хэлэх үг ч олдохгүй байна. Чиний тоглолтын үзэж баясаж, бахархаж явсан. 60 оноо авсан сүүлийн тоглолтыг чинь үзээд чамаар бахархаж байлаа. Хэрэв зодог тайлаагүй тоглож байсан өнөөдөр ийм мэдээ дуулдах байсан болов уу.....................

Зочин
Зочин
2020-01-28 13:12

аавынхаа хайранд дэндүү жарг�##�тай эрх таньх байждээ хайран охин бүгдэд нь эмэгнэл илэрхийлэе

Холбоотой мэдээ

Back to top button