ДЭЛХИЙСПОРТ

ВИДЕО: Коби Брайнт 13 настай охины хамтаар онгоцны ослоор таалал төгслөө

Дэлхийн сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайнт 41 насандаа таалал төгслөө. Өнгөрсөн бямба гарагт Калабасас хотын ойролцоо жижиг оврын нисдэг тэрэг осолдож таван хүн амь насаа алдсан бөгөөд түүний дотор Коби Брайнт болон түүний хоёр дахь охин, 13 настай Жина Брайнт байсан гэдгийг эх сурвалж мэдээллжээ.

Гэрчүүдийн хэлж буйгаар уг онгоц хэвийн нисэж байснаа гэнэт толгод руу маш хүчтэй газардаж, сүйрсэн гэлээ. Одоогоор ослын шалтгааныг тодорхой бус, шинжээчид ажиллаж байна.  

Коби Брайант, түүний эхнэр Ванесса нар дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд бага нь 2019 оны 6-р сард төрсөн юм. Тэд хуримынхаа 20 жилийн ойг хоёр сарын өмнө тэмдэглэсэн билээ.

NBA-ийн таван удаагийн аварга Коби Брайант 2016 онд тайлсан. Тамирчны замналынхаа хамгийн сүүлчийн тоглолтыг “Юта Жазз”-ын эсрэг хийхдээ 60 оноо авч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.

Түүний амжилтууд:

-Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн-12 /2003/

-Тоглолтын хагас хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн-8 /2008/

-Нэг тоглолтод хамгтийн олон удаа дараалан гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн-9 /2003/

-Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэсэн-14 /2005/

-1500 оноо авсан хамгийн залуу тоглогч /27 нас/

-2000 оноо авсан хамгийн залуу тоглогч /29/

-Цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн хамгийни залуу аварга /18/

-Гарааны бүрэлдэхүүнд гарсан хамгийн залуу тоглогч /18/

Амжилтын замнал:

-NBA-гийн аварга-2000-2002, 2009, 2010

-Финалын үнэ цэнэтэй тоглогч /MVP/-2009, 2010

Улирлын үнэ цэнэтэй тоглогч-2007.

Т.САНТ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-27 11:00

5n avarga

michael
michael
2020-01-28 13:58
Reply to  Зочин

i well never forget you

Хүслэн
Хүслэн
2020-01-27 12:32
Reply to  Зочин

Тиймээ

Хүслэн
Хүслэн
2020-01-27 12:32

Хайран тоглогч

Зочин
Зочин
2020-01-27 13:01

um sain amgalan boltugai

Зочин
Зочин
2020-01-27 14:55

4 bish 5n udaagiin avarga

Mamba
Mamba
2020-01-27 16:35

ням гаригт гээч

Дэлгэрмаа
Дэлгэрмаа
2020-01-27 17:06

Үнхээр харамс####тай юмаа

oyuka
oyuka
2020-01-29 19:00

um sain amgalan noirsdoo

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x