ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Австралид очсон монгол иргэн Коронавирусээр халдварлаагүй гэдгийг дахин мэдэгдлээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр өглөө мэдээлэл хийсэн. Тэгвэл дөнгөж сая дахин мэдээлэл хийж, зарим мэдээллийг залрууллаа.

Тэд хэлэхдээ: 12:28 цагт ХӨСҮТ Олон улсын эрүүл мэндийн дүрмийг зохицуулагч байгууллагын хувьд Австралийн ижил төстэй эрүүл мэндийн дүрмийг зохицуулагч байгууллагаас ХӨСҮТ-д яаралтай мэдээлэл ирүүлсэн юм. Мэдээллийн утгыг та бүхэн мэдэж байгаа.

Бид 14:40 цагт тус байгууллага Австралийн Эрүүл мэндийн байгууллагатай холбогдож мэдээллийг нягталлаа. Ингэхэд Монгол Улсын иргэн нь халдвар аваагүй, харин халдвар авсан иргэнтэй онгоцонд цуг Гуанжоугаас Австрали руу нисэж очсон байна гэдгийг бидэнд утсаар хэлж, имэйлээр тодорхой хариу ирүүллээ гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Atos
Atos
2020-01-28 17:41

Oron garan ymu haashain buhl buten tom salbar bj

Холбоотой мэдээ

Back to top button