ЭРҮҮЛ МЭНД

Сергей Диордица: Нас барсан тохиолдлын дийлэнх нь эрчүүд, 40 хувь нь архаг хууч өвчтэй хүн байна

Өнөөдөр /2020.01.29/ Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:

БНХАУ-ААС БУСАД УЛС ОРОНД ДЭГДЭЛТ ХЭЛБЭРЭЭР ТАРХАЛТ ЯВАГДАХГҮЙ БАЙНА

2020 оны нэгдүгээр сарын 28-нд ДЭМБ-ын Ерөнхий захирал мэдээлэхдээ тус байгууллагын Удирдах зөвлөлийнхөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж тархалтыг таслан зогсоох талаар уулзаж ярилцсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 4593 тохиолдол батлагдаж, 6973 сэжигтэй тохиолдол, 973 нь хүнд хэлбэртэй байна. БНХАУ-аас гадна ДЭМБ-ын дөрвөн бүсийн 14 улсад 56 тохиолдол батлагдсан. Эдгээр тохиолдлын 42 нь Ухань хотод зорчсон өгүүлэмжтэй байна. Нэг нь Вьетнамд бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтал болсон. Тиймээс БНХАУ-аас бусад улс оронд дэгдэлт хэлбэрээр тархалт явагдахгүй байна.

Тархалтын мэдээллээс харахад, тохиолдлын ихэнх нь эрчүүд байна. Нас барсан тохиолдлын 40 хувь нь архаг хууч өвчтэй гэх мэдээлэл байна. Нас баралтийн түвшин 2.3 хувь байгаа нь 2003 онд гарсан САРС-ийн дэгдэлттэй харьцуулахад хамаагүй бага байгаа. Тодруулбал, САРС-ийн нас баралт 8 хувь орчим байсан.

Ихэнх нь хөнгөн явцтай, мөн тохиолдлын 20 хувь нь хатгалгаа амьсгалын цочмог дутагдлаар хүндрэх хандлагатай байгаа. ДЭМБ-аас шинэ коронавирусийн эмнэлзүйн мэдээллийн сан үүсгээд ажиллаж байгаа. Бүх орнууд бүртгэгдсэн тохиолдлуудаа ДЭМБ-д мэдээлж, эмчилгээний тал дээр нарийн мэдээлэл гаргахаар ажиллаж байгаа.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button