ИЗНН-ын хоёр дүрэм УДШ-д хянагдахаар боллоо
2023 онд ИЗНН-д элсэж, ЕНБД-аар нь ажиллаж, 2024 оны сонгуулиар жагсаалтад нь багтаж УИХ-ын гишүүн болсон Р.Батболд даргынхаа тамгыг булаацалдаж буй. Бүр "Онц их хурал" гэх намынхаа дүрэм байдаггүй хурлаар өөрийгөө өргөмжилж дарга болгон, дүрмээ ч өөрчилж УДШ-д хүргүүлчихсэн.
Энэ хурлыг нь хууль бус учир гарсан шийдвэр нь хүчингүй хэмээн ИЗНН-ын Б.Батбаатар талынхан акцалж, УДШ-д хүсэлт хүргүүлсэн. Мөн Р.Батболдыг намын дотоод журам зөрчсөн хэмээн намаас хөөх шийдвэр гаргасан байдаг. Улмаар жагсаалтын гишүүнээ хэрхэхийг нам мэднэ хэмээн орны хүнийг нь оруулж ирэх агуулга ч мөн хөндөгдсөн.
Үүнээс гадна өчигдөр |2026.04.26| ИЗНН-ын ээлжит бус 13 дугаар хурал болж, намын дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн нийт гишүүдийн 100 хувийн саналаар баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр болсон байна. Тэгэхээр ИЗНН-ын хоёр ч дүрэм УДШ-д хянагдах нь. Алийг нь бүртгэхээ УДШ мэднэ.
Харин Р.Батболдын оронд ИЗНН-ын жагсаалтын тавдугаарт бичигдсэн тус намын Дэд дарга, Ногоон хөгжил, хот суурин газрын хөгжлийн бодлого судлаач, доктор Т.Бат-Эрдэнийг УИХ-д оруулж ирэх нөхцөл үүсэж буй юм.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ НАМЫГ ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИЖ ЦЭВ ЦЭВЭРХЭН ЦАГААН ЦААС БОЛГОЁОО ИЙМ АЛИА МАРЗАН ЮМ ГЭЖ БАЙЖ БОЛДОГ ЮМ УУ? ОРЧИН ЦАГИЙН ХАЛТАР ТҮГЖЛҮҮДИЙГ ЯВУУЛААЧЭЭ