НИЙГЭМНийгэм мэдээ

Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, III, IV хорооллын арын өндөрлөг, Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Чөлөөлөх талбайн нөлөөлөлд 105 орчим нэгж талбар өртөж буй. Үүнээс 95 гаруй нь зөвшөөрөлтэй газар бол 10 орчим нь зөвшөөрөлгүй байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр тухайн байршилд ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрөөс газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр айлуудад мэдэгдэл хүргүүлнэ. Газрын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн орчмын айлуудын хашаа, байшинг үнэлэх үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх юм. Үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулсны дараа айлуудтай зөвшилцөхөөр төлөвлөж байна.

Эл өндөрлөгөөс баруун тийш Сонгинохайрхан уул, Эмээлт рүү явах авто зам, урагшаа Зайсангийн ам, зүүн тийш Баянзүрх дүүргийг бүхэлд нь харах боломжтой Улаанбаатар хотын хамгийн харууцтай газрын нэг юм” гэв. Мөн үргэлжлүүлэн тухайн орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button