ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй ЭЭЖ
Ээжийнхээ нуруу, хөл рүү “фүү, фүү” гэж үлээх нь өвдөлтийг нь намдааж байгаа гэж итгэснийх байлаа. Хоёрхон настай, итгэл хайр цацруулсан охиноороо үлээлгэхэд өвчин нь үнэхээр түр зуур ч болов намддаг ч юм билүү, хэн мэдэх билээ.
БАГА НАС - ААВЫГАА “ҮДЭЖ”, ЭЭЖИЙНХЭЭ АЧААГ ҮҮРЭЛЦЭВ
Дундговь аймагтаа танилцаж, ханилсан хос хоёр бүл нэмэхээр Улаанбаатар хотод иржээ. Нэгдүгээр төрөх эмнэлэгт тэд анхны хүүхдээ, анхны охиноо өлгийдөн авсан нь Мөнхтуяа байлаа. Эрүүл энх, эсэн мэнд амаржсан тэд үнэгчлэх бяцхан үрээ аваад нутаг буцав. Тэгэхээр Мөнхтуяа Улаанбаатарт төрсөн ч “Дундговийнх”.
Олон жил айлын ганц явж, эрхлэхийн дээдээр эрхэлж, хайрлуулахын дээдээр хайрлуулж өссөн охин гэнэт л жил дараалсан гурван дүүтэй боллоо. Айлын ганцаас, айлын том гэх том хариуцлага түүнд ноогдоод удаагүй байтал аав нь ослоор өөд болж, нөхөж баршгүй гарз тохиов. Тэр жил 2000 он байв.
Дөрвөн хүүхдээ дагуулсан, ганц залуу бүсгүй яах билээ. Налайхад байх хадмын хаяаг бараадаж, сайхан буурлуудынхаа ачаар хүүхдүүдээ хүн болголоо. Мөнхтуяа ч тэндээ арван жилийн сургуулиа төгсөж, оюутан болох болов. Гэхдээ тэр бусад хүүхдүүд шиг хүссэн сургуульдаа яаран орж, ээждээ төлбөрийн дарамт үүсгэж, дүү нартаа тус нэмэр бололгүй явахыг хүссэнгүй. Улаанбаатарт ирсэн даруйдаа ажил хийж эхэллээ. Бага дүү нь зургаан настай, дунд дүү нь найм, түүний дээд тал нь арван настай үе. Аавыгаа одсоноос хойш ээжийн хариуцлагыг үүрэлцэх гэж хичээсэн нь тэр. Дотроо түүнийг ойлгож ухамсарласан нь тэр.
Анхны ажил Оргил худалдааны төв. Дөнгөж л III, IV хороолол дахь салбараа нээхээр хоосон заал худалдаж аваад байхад нь Мөнхтуяа очжээ. Хэдхэн пэнтум компьютер, эрийлгэж өрсөн лангуунууд түүнийг угтаж, одоогийн Оргилын Ж.Ганбаатар буюу Мөнхтуяагийн хэлж буйгаар Гамбаа захирал түүнийг ажилд авчээ. Шалгалт өгөөд тэнцсэн хэдий ч бүтэн сар хов хоосон лангууг ахин дахин угааж, цэвэрлэх ажил ноогдуулав.“Тийм л нямбай хүн дээ, Гамбаа захирал” гэж тэрхэн хооронд магтаад амжив. Яагаад хэрэглэхгүй байгаа лангууг өдөр бүр, ахин дахин угаах ёстойг залуухан, жаахан Мөнхтуяа ойлгосонгүй. Гэхдээ л тэр өчигдөрхөн угаасан ч огт хэрэглээгүй лангуугаа ахин угаахдаа “Халтуурдахгүй юм сан гэж хичээж, өчигдөр угаасан юм чинь өнөөдөр ингэсхийгээд өнгөрөөчихье” гэж нэг ч удаа бодож байсангүй.

Оргилыг тэр л суурин дээрээс нь ажиллаж, дүү нараа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүртэл 11 жилийг тэндээ өнгөрүүлжээ. Түүнд гэр бүлтэй болох цаг нар байсангүй. Хөдөлмөрлөсөөр л, хөдөлмөрлөсөөр л, хичээсээр л байлаа. Гэр бүлгүй, залуу эмэгтэй тул маш шаргуу ажилласаар нэг л мэдэхэд дүү нар нь өөрсдийн гэсэн мэргэжил, боловсролтой болсон байлаа.
Харин тэр нэг өдөр өөрийг нь гэх хөгжилтэй, хайр түгээсэн нэгэнтэй танилцсан нь түүний амьдралын хань, охиных нь аав болох хүн байв. Цаг наргүй хөдөлмөрлөж, “хүн” болоход нь тусалсан ажлаасаа тэр зоригтойгоор гарч, одоо өөрийгөө хайрлах, хайрлуулах эрхийг өөрөө өөртөө сая нэг олголоо.
АНХНЫ ХАВДАР МИНЬ САЙН БАЙНА УУ?

Нөхөртэйгөө үерхээд хоёр жил гаруй хугацаа өнгөрсний дараа Мөнхтуяа баруун талын суганых нь ясан дор чигчий хурууны хумсны толио шиг жижиг бондгор зүйл мэдрэгдээд байгааг анзаарчээ. Харахад мэдэгдэхгүй, тэмтрэхээр л мэдрэгдэх бөгөөд усанд орох, хааяа дарж үзэхэд л үл ялиг мэдэгдэнэ. Гэвч түүнийг булчирхайтай болждээ гээд тоосонгүй.
Тэр нэг өдөр Японоос дотны найз охин нь ирснээр түүнийг эмнэлэгт очихыг ятгаж чаджээ. Булчирхай л гэж бодож явсан түүнд “хавдар байж магадгүй” гэх үг хүнд тусав. Маргааш нь даруйхан үзүүллээ. Эмч ч үнэхээр сэжигтэй байгааг хэлж, тэр дор нь уртаа гэгч зүүгээр хатгалт хийн гурав хоногийн дараа хариу гарахыг учирлан хэлэв. Эсийн шинжилгээний хариу “Хортой хавдар” гэж гарлаа. Итгэсэнгүй. Үгүй байлгүй дээ гэж найдав.
Монголд андуурсан байж магадгүй гэсэн өнөөх л найдвараа өвөртлөн ээжийнхээ хамт Хөх хотыг зорьсон ч яг ижил хариу түүнд өгөв.
2015 оны есдүгээр сарын 07. Монголдоо хөхний хорт хавдраа авахуулах хагалгаанд орлоо. Эгэл жирийн, намрын нэг налгар өдөр тэр цээжээ яруулан, хавдартайгаа тэмцэв. Гэхдээ тэр ядаж хөхөө тайруулчихгүй юм сан гэх нууцхан мөрөөдөлтэйгөө мэс заслын ширээн дээр хэвтсэн юм.
Түүнийг хөхөө тайруулах эсэхийг хавдрыг нь авч лабораторид шинжлүүлж байж эмч нар шийднэ. Хэрэв хурдан ургадаг хоруу чанар өндөртэй хавдар бол хөхний бусад булчинд үсэрхийлсэн байх магадлалтай учир тайрахаас өөр аргагүй.
Б.Мөнхтуяа: “Нойрсуулах тариа хийхдээ эмч “За брэндийн дэлгүүр хэсэж байгаад ирээрэй. Арав, ес, найм...” гээд л юу болсныг мэдээгүй. Маш их зүүдэлсэн. Тухайн үед онгоцны билетийн кассд ажилладаг байсан болохоор хүмүүст билет бичиж өгөөд л, таны онгоц тэдэн цагт ниснэ шүү” гэж тайлбарлаж өгч байтал чихэнд эмнэлгийн төмөр багажнууд тачигнах чимээ дуулдаад сэрсэн. Нүдээ нээтэл дээр хоёр сувилагч багажаа цэвэрлэж байгаа бололтой, хоорондоо юм ярьж байна. Хоёр гарыг минь жаахан хүүхэд шиг өлгийдчихөж. Баруун гараа таттал гарч ирсэнгүй. Зүүн гараа сугалаад цээжээ тэмтэртэл баруун хөх байгаагүй. Тэгээд л шууд “Авчихсан байна шүү дээ” гээд уйлчихсан. Эмч маань ирж “Мөнхтуяа тайван байгаарай, хоёулаа үүнээс гоё мөөмтэй болно. Одоо анагаах ухаан хөгжчихсөн, бид нар чадна” гэж намайг тайвшруулан тасаг руу буулгалаа. Тэр өдрөөс хойш бүх зүйлтэй эвлэрсэн. Тэр хүртэл өөрөө өөртэйгөө зөрчилдөж, ийм зүйл байх ёсгүй, надад ийм юм тохиолдоогүй, яагаад, яагаад гэж өөрөөсөө их асууна. Эрүүл саруул залуу байхдаа гоё сайхан явдаг, хөх гэдэг эмэгтэй хүний гоо сайхны нэг хэсэг, хүүхэд төрүүлээд ч хөхгүй би яах билээ гэж сэтгэлээр унана. Нөхөр минь харин “Нэг хөхтэй ч хүүхдээ хөхүүлээд сайхан амьдарч болно шүү дээ” гэж намайг зоригжуулдаг байсан.
Харин түүнийг “унтаж” байх хооронд....
Эмч нар ажилласаар л байлаа. Цээжийг нь нээж хавдрынх нь хэсгээс дээж авч лабораторид шинжлүүлэх болов. Харамсалтай нь манайд улсын лаборатори байхгүй учир Нэгдүгээр эмнэлгийн бөөрөнд наалдсан хувийн лабораторид өгч, яаралтай хариу авлаа. 15-20 минутад хариу нь гардаг энэ шинжилгээ хавдрыг шингэн бодистой урвалжид оруулж, ямар хурдаар ургаж буйг нь хараад түвшнийг нь тодорхойлно. Түүний хавдар маш хурдацтай ургаж буй хортой хавдар гэдэг нь ахин батлагдлаа. Хагалгаанд орох хүртлээ найдвар тавин “унтсан” бүсгүй хэрэв гайгүй бол хөхөө тайруулахгүй үлдэнэ дээ гэх итгэл тавьсан. Харамсалтай нь арга байсангү, б.улчирхайнууддаа үсэрхийлсэн байх магадлалтай гэж үзэн эмч нар хоромхон зуурт хөхийг нь тайрах шийдэлд хүрчээ.
Гэхдээ хавдрыг хэдхэн метрийн зайтай хажуугийн лаборатори руу хүргэх зам дардан байсангүй. Гайхалтай нь хэнхдэг цээжээ мэс заслын ширээн дээр дэлгэж хэвтээ эхнэрийнхээ хавдрыг нойлын цаасанд ороон бариад, төмөр хашаа давж, хурд мэдэн гүйсэн хүн эмч, эмнэлгийн ажилтан биш, түүний нөхөр байв. Хариуг эмчийн гарт атгуулсныхаа дараа нөхөр нь яарч гүйхдээ хөлөндөө хадаас зоосноо сая нэг анзаарчээ. Тэдний хувьд үхэл, амьдралын заагаар хамтдаа алхсан эхний тохиол тэр байв.
2016 оны дөрөвдүгээр сарын 26. Хагалгаанд орсноосоо хойш хийлгэсэн химийн эмчилгээ дууслаа. Тэр энэ хугацаанд хими, туяаны эмчилгээнд 26 удаа орсон байлаа. ИНГЭЭД ТЭР ЭРҮҮЛ БОЛЛОО.
АНХНЫ ХҮҮХДЭЭ ӨЛГИЙДӨН АВЧ, ҮЛДСЭН НЭГ ХӨХӨӨРӨӨ ХҮН БОЛГОСОН НЬ
Химийн эмчилгээгээ дуусгаж, хөхний хорт хавдрыг даван гарсан бүсгүй есөн сарын дараа бие давхар болсноо мэдэв. Амьдрал тэднийг хатуу хөтүүг хамтдаа даван гарсныг нь шагнажээ. Тэд үрийн зулай үнэрлэх нь...

Хавдар, эмчилгээ, хөхөө тайруулсан гээд гэнэтийн олон үйл явдлууд бүсгүйн амьдралыг харах өнцгийг өөрчилсөн байлаа. “Надаас 7 насаар дүү энэ хүнд хэдий би хайртай ч түүний залуу насыг, амьдралыг хүндлээд өөрөөсөө явуулахаар шийдсэн”. Хүнд эмчилгээнд орж, нэг хөхгүй болчихсон, туяа эмчилгээнээс болж халцарч унасан үс нь дөнгөж л өрвийж сөрвийн ургаж яваа, хамаг гоо сайхнаа алдчихсан гэж өөрийгөө голсон нь ч нөлөөлжээ. Тэр шийдэлдээ заавал хүрнэ гэж зөрсөөр, ярилцсаар, нөхрөө явуулав.
Гэтэл цагаан сарын шинийн нэгний тэр өдөр айлчин гийчдэдээ бууз жигнэж өгөх тоолонд огиод байх нь түүний дүү охинд сэжиг төрүүлжээ. Дүү нь жирэмсэн болсон эсэхийг нь лавлахад хээв нэг үгүй гэж хариулчхаад бушуухан эмийн сан руу гүйв. Гурвын гурван тест авч халааслаад, ганцаараа нууцлан үзвэл гурвууланд нь хоёр улаан зураас томрон, тодрон үзэгдэх нь тэр.
Тэгээд л одоогийн энэ аз жаргал нь, амьд явахын хүсэл нь түүний хэвлийд бүрэлджээ.
Хосууд эргэн нийлж, Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, Интермэд зэрэг хэд хэдэн газрын хяналтад давхар орж, бяцхан бэлгээ нандигнан төрүүллээ. Аз жаргалыг авч ирсэн бяцхан тэр гүнжээ тэд “Сийлэн” хэмээн нэрийдэв.

ОДОО АМЬДРАЛАА БОСГОЁ
Охиноо нэг нас хүрснийх нь дараа “Одоо л амьдралаа босгож, өөрийн гэсэн ажилтай болъё” гэж амьдрал дунд ахин хөл тавихаар шийдлээ. Хадам ээжтэйгээ хамтдаа үзсэн бичлэгээс санаа авч нярай хүүхдийн зураг л авдаг студи нээхээр зориг шулуудан, бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оров. Хүүхдэд юу л хэрэгтэй, хүүхдэд юу л зориулагдсан тэр бүхнийг стандартынх нь дагуу бэлдэнэ гэж тэр зүтгэв.
Шинэхэн студийнхээ хаалгыг тавдугаар сарын 20-нд нээхээр товлож, найз нөхдөө ч урилаа. Найзтайгаа хамтран байгуулсан, хайр цацруулсан тэр өргөөг нээх өдрийг хоног тоолон хүлээнэ...

АХИАД НЭГ ХАВДАР - ГЭХДЭЭ БИ ДАВЖ ГАРНА
2019 оны тавдугаар сарын 18. Шөнө бөөр нь гэнэт өвдөж, түргэн тусламж дуудан үзүүллээ. Халуураагүй мөртлөө байж суухын аргагүй өвдөх тэр тарчлааныг тэсэхээс өөр аргагүй. Эмч нар дүүргийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж, хүргэж өгөхийг санал болгосон ч тэр өөрөөс нь илүү өвдөж байгаа нэгэнд туслаасай гэж түргэн тусламжийнхныг явуулав. Шөнийн гурван цагт хөлөө нэг, хоёроор зөөж алхсаар эмнэлэгт хүрч очлоо. Шөнөдөө шууд л цусны шинжилгээ өгч, үүрийн таван цагт хариу гарав. “Үрэвсэл байвч, халуурахгүй байгааг бодоход өөр нэгэн юм байна. Эхогоор харахад бөөрний тэвшинцэрийг тань хоёр булчирхай дарж, цаана нь ахиад ч хэд хэдэн булчирхай харагдаад байна. Савны гадуур жирэмсэн байж болзошгүй тул ЭХЭМҮТ-д очиж үзүүлээрэй” гэжээ. Гэвч савны гадуур жирэмслэлт ч байсангүй.
Өглөө нь тодосгогочтой томографид үзүүлээд, хариуг нь маргааш нь үзлээ. Ахиад хорт хавдар. Гэхдээ энэ удаа хэвлийд хорт хавдар үүсжээ.
“Манайхан ч түргэн авч, шинэ ажлаа найздаа даатгаж өглөө. Гадаад паспортоо бушуухан сунгуулаад Бээжин рүү нисэхээр төлөвлөж, онгоцны билетээ захиалсан ч ийм зовиуртай үедээ хол газрыг зорихгүй байх, очоод шинжилгээ өгөхөд 10-14 хоногийн дараа хариу нь гарна, хагалгаанд орсны дараа асаргаа сувилгаа их хэрэг болно, тэр эх нутаг чинь биш гэж нэгэн эмч хэлснээр Интермэдэд хагалгаанд орох болсон” гэж тэр учирлав.
Энэ үеийн сэтгэлзүйг юутай ч зүйрлэмгүй. Үнэндээ энэ удаа шантрах эрх байхгүй. Түүний төлөө бяцхан зүрх цохилж, энгэрт нь “ээжээ” гэж эрхэлж байгаа учир тэр мохсонгүй, урагш л зүтгэв. Давж гарна, чадна, гайхамшгийг бүтээнэ гэж өдөр бүр өөртөө хэлж, өглөө бүр наранд залбирч сүү өргөсөөр л байлаа.
Ханийнх нь аав ээж энэ удаа бүхнээ зориулан тусаллаа. Хамаг зардал мөнгийг нь гаргах учраас санаа зоволтгүй бүх эмчилгээгээ хийлгээрэй гэж захижээ. Тэр юунд ч санаа зовохгүйгээр зөвхөн өөртэйгөө, өөрийнхөө хавдартай л тэмцэх ёстой боллоо.
АХИАД ХАГАЛГААНЫ ӨРӨӨНД...
2019 оны тавдугаар сарын 28. Өдрийн 12:00 цаг. Хагалгааны ширээн дээр ахиад л хэвтлээ. Энэ удаа тэр амьнаасаа илүү хайртай бяцхан үрээ бодно, түүний төлөө амьдрах юм сан гэсэн бодол толгойноос салахгүй. Ахиад л “унтлаа”.
Орой 21:00 цаг. Хагалгаа амжилттай боллоо. Гэхдээ мэс заслын аргаар авч болох хавдруудыг л авч, бусдыг нь үлдээв. Хамгийн том хавдар нь 3.5-4 см диаметртэй, гол судасных нь хажууд байрласан тул хамаагүй оролдож болохгүй, цус алдвал амь насанд халтай. Тиймээс химийн эмчилгээгээр эмчилнэ, сэтгэл санаа хамгийн чухал гэж эмч хэлэв.

2019 оны зургаадугаар сарын 04. Бөөрийг дарж байсан хавдрыг бөөрөнд хүргэхгүй, тусгаарлахын тулд баруун бөөрнөөс давсаг руу нарийн гуурс суулгав. Ингээд анхны химийн эмчилгээндээ орлоо. Гэвч хоол огт идэж чадахгүй, бөөлжсөөр л байв. Нэг халбага цай уувал 1-2 литр шар өнгөтэй шингэн буцааж гаргах боллов. Юу тохиолдчихов оо.
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ХАЖУУГААР ӨӨР НЭГ ХҮНД ХАГАЛГАА
2019 оны долоодугаар сарын 18. 40 гаруй хоног тэр бөөлжлөө. Юу ч идэж чадахгүй, юу ч ууж чадахгүй өдрүүддээ тэр дуслаар шингэн, уургаа нөхөж аргацааж байв. Эмч нар учир шалтгааныг нь сэтгэл санаатай холбон тайлбарлаж, тэр ч өөртэйгөө тэмцэж, өөрийгөө буруутгана. Тархи, ходоод хоёр холбоо хамааралтай эрхтэн учир тэр.
Энэ хугацаанд тэр 20 кг туржээ. Хөл дээрээ ч тогтож чадахгүй, нөхөртөө үүрүүлэн, тэврүүлэн ойр зуурхан эмнэлэг дотроо л явна. Ийм байдалтай охиноо өрөвдсөн ээж нь нэг л өдөр тэсгэл алдаж, эмч нар руу уйлсаар гүйж оров. “Охин минь жаахан хүүхэдтэй, 40 гаруй хоног юу ч идэж уусангүй, тасралтгүй бөөлжлөө, сэтгэл санаа нь биш байна. Хамгийн сайн дотрын эмчээ авч ирээд үзүүлээд өгөөч” гэж аргаа барсан хоолойгоор аргадангуй гуйв. Эх хүний сэтгэл өмөрч байгаа нь тэр аж.
Эмч нар бүсгүйд тодосгогч уулгав. Рентгенд хартал тодосгогч нь ходоодны төгсгөлөөс доош явсангүй, дээр нь мэлтэлзэнэ. Ходоодны дуран ч цааш явахгүй зогсчхов. Тэнд юу байгаа юм бэ..?
Гэтэл ходоодны төгсгөл, 12 нугалаа гэдэсний амсарт наалданг үүсэж, хоол цай огт доош орохгүй байсныг арайхийн олж мэдлээ. Харамсалтай нь ийм бие султай хүнд ходоодны хагалгаа хийх боломж байсангүй, эмч нар түүнийг дийлэхгүй гэдэгт бат итгэлтэй байсан тул шууд хориглов.
Харин хоёр ч хорт хавдрын ард гарчихсан бүсгүй хагалгаанаас айсангүй. “Надад тэр хагалгааг яг маргааш хийж өг, би чадна, би давж гарна” гэж уйлсаар эмч нарыг хөдөлгөв. Маргааш нь шууд л ходоодоо тайруулж, залгуулах хагалгаанд орлоо.
Тэр мэдээж даван гарч чадлаа. Гайхамшгийг ахин бүтээж чадлаа.
ӨӨРИЙГӨӨ АХИН ОЛОХООР БЭДРЭВ

Мөнхтуяа эмнэлгээс гарсан даруйдаа аура нөхөх бясалгалд сууж эхлэв. Сэтгэл санаагаа удирдаж, өөрөө өөрийгөө тайвшруулж эхлэв. Ходоод ч бүрэн эдгэлээ.
Хавдрын химийн эмчилгээ ч үргэлжилсээр. Томографаар харуулах тоолонд хавдар жижигсэж байгаа нь нүдэн дээр харагдаж, арваннэгдүгээр сарын 12-нд сүүлийн химийн эмчилгээндээ орлоо.
2019 оны арванхоёрдугаар сарын 02. Тодосгогчтой томографд ахин харуулахад хэвлий дэх хавдар бүрэн шимэгдэж дуусжээ. ИНГЭЭД ТЭР ЭРҮҮЛ БОЛЛОО.
Гэхдээ үүнээс хойш байнга хяналтад явж, хавдрын шинжилгээгээ өгсөөр. Шинжилгээнүүд ч хэвийн гарсаар байв.
МӨРӨӨДӨЛ БОЛСОН ХҮҮХДИЙН НОМОО ГАРГАВ
2019 оны арванхоёрдугаар сарын 27. Олон жил хадгалж явсан хүүхдийн зохиолоо ном болгож яаралтай гаргахаар шийдлээ. Хүн хэзээ ч, ямар ч шалтгаанаар энэ хорвоогоос хальж болох юм гэдгийг ойлгосон тэр хүүхдүүдэд, хүүхдэдээ зориулан гурван бяцхан баатартай “Шидэт хуудас” номоо өлгийдөн авлаа.
Шидэт хуудас номд юу өгүүлдэг вэ?
Багшийнхаа өгсөн даалгавраар гурван хүүхэд эл хуль номын санд явж орлоо. Ардын үлгэрийн ганц ном олж, түүнийгээ түрүүлж уншихыг булаацалдсан хүүхдүүд номоо урчихна. Гэтэл гэнэт л хурц гэрэл тодорч, хүүхдүүд ардын үлгэрийн оронд ирчихнэ....
2019 оны арванхоёрдугаар сарын 29,30. Өнгөрсөн хоёр өдөр номоо нээлээ. Аз жаргалтай сайхан мөчүүдийг ойр дотныхонтойгоо өнгөрүүлж, олон жил хүсэж мөрөөдсөн номынхоо ард гарав. Гэтэл жаахан ханиад авчихлаа. Энэ өдрүүдэд бие жаахан тааруу. Ханиадаа эмчлээд нам дарсан ч хавирганы завсруудаар хатгаж, таталдаад өвдөөд эхлэв. Баяр болж байгаа учир бусдыг айлгаж, сандаргахыг хүссэнгүй. Өвчнөө нам нууж, ганцаараа шаналав.
2020 оны нэгдүгээр сарын 01. Эмчдээ бушуухан очиж үзүүлтэл, ханиаднаас шалтгаалж, мэдрэл чинь цочоод, хавирга дундын мэдрэлийн үрэвсэл болжээ гэв. Айхтар өвчин байсангүй. Эмчийн бичиж өгсөн схемийн эмийг ууж, найм хонолоо. Гэвч зүгээр болсонгүй, унтаж ч чадахаа байлаа. Эргэж хөрвөөхөөр өвдөөд л, амьсгаа давхцана. Суугаагаараа өвдөөд л буйдан дээр эвтэйхэн байрлал олж хэсэгхэн дуг хийнэ.
Сүүлдээ тэссэнгүй, гэрийнхэндээ хэллээ. Өвчнөө тэсэж чадахгүй байсан учир өвчин намдаах эм бэлдмэлд ч орлоо. Нугас руугаа тариулаад ч нэмэр байсангүй. Зүгээр болсонгүй. Хөл бадайрч үе үехэн хачин сонин гишгэх боллоо. Би яачихсан юм болоо?
ГУРАВ ДАХЬ ХАВДАР – ДЭНДҮҮ ХУРДТАЙ ТАРХАЖ БАЙНА

Ингээд хавдрын мэдрэлийн эмчдээ үзүүлж, MRI хийлгэв. Тэр өдрөө шууд л тэргэнцэрт шилжив, босож чадахаа больчихлоо. Гэсэн ч хоёр талаас сугадаад, түшээд өгвөл алхаж чадаж байсан. Гэтэл MRI-ийн хариу ч гарлаа. Нугасны Т1,2,3, L3,4,5 гэсэн үеүдэд мэдрэл дарсан хавдрууд гарч ирсэн гэлээ. АХИАД Л ХАВДАР.
Ахиад ганцхан өдөр өнгөрөхөд ташаанаас доош мэдээгүй болж, өнөөдөр /2020.01.30/-ийн байдлаар бүсэлхийнээс доош юу ч мэдрэхээ болив.
“Би арав гаруй удаа хагалгаанд орж үзсэн. Хоёр ч хорт хавдрын ард гарсан. Олон ч өвдөлтийг мэдэрсэн. Хагалгааны дараах өвдөлт, хавдрын төрлийн өвдөлт мэдрэлийн төрлийн өвдөлтүүдийн хажууд хамаагүй хөнгөн. Миний мэдэрсэн өвдөлтүүдээс хамгийн аймар нь энэ байсан” гэж Мөнхтуяа бүсгүй ярив. Амьдрал түүнийг энэ удаа хамгийн сүүлийн удаа, хамгийн том сорилоороо шалгахаар шийдсэн бололтой.
Хорт хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяа:
ОХИН МИНЬ 17 НАСТАЙ, УРТ ҮСТЭЙ, БИ Ч УРТ ҮСТЭЙ БОЛЧИХОЖ ГЭЖ ТӨСӨӨЛДӨГ
-Одоо гурав дахь хавдартайгаа тэмцэхэд Монголд эхний ээлжинд ямар эмчилгээ хийж болох вэ?
-Энд байдаггүй 200 миллетртэй тариаг гаднаас захиж байж хийлгэнэ. Мөн бай эмчилгээний тариатай нийлээд хоёр өөр тариаг 21 хоногтоо 14 сая орчим төгрөгөөр хийлгэхээр байна. Энэ хоёр тариаг хийгээд харзнана. Хавдрууд минь хайлаад ирэхээрээ үенүүд хөдөлж, буцаад мэдээ орж эхэлнэ гэсэн. Гэхдээ амьдрах хугацааг чинь уртасгаж байгаа хэлбэр. Хэрвээ эмчилгээ хийлгэхгүй бол маш хурдтайгаар томроод, хугацаа богино үлдсэн шүү гэсэн.
-Та гадагшаа эмчилгээ судалж үзсэн үү?
-Уг нь тэдгээр эмнэлгүүдтэй холбоо тогтооход хялбар. Бичиг баримтуудаа цуглуулаад л илгээхэд, хурдхан хариу нь хүрээд ирдэг юм байна. Хэд хэдэн эмнэлэг рүү хандсан хариугаа өчигдөр авахад “Эмчилгээ хийх боломжтой. Эхний ээлжид 150-170 сая вонн буюу монгол мөнгөөр 300 орчим сая төгрөг болно” гэсэн.
-Та бууж өгөхгүй, тэмцэнэ биздээ. Өмнө хоёр ч хорт хавдрыг давж гарсан юм чинь энэ мөнгийг босгоно гэдэг сэтгэлд минь багтах юм....
-Ийм жаахан үр үндэстэй болохоор хоргодох юм ихтэй. Охиноо жаахан том болохоор нь, хэлд орохоор нь, гүйхээр нь, юм ойлгодог болохоор нь “явчих юм сан” гэж бодогдоно. Ядаж л ээжийгээ хаашаа “явж байгааг” мэддэг болчихоор нь, тайлбарлаж өгөөд явах сан гэж бодно.
Би мөрөөдлийнхөө эхлэл болгож гурван дүр гаргасан. Тэр гурваа ч ингээд орхичихгүй юм сан. Их л зүйлийг төлөвлөсөн юм сан. Цувралуудыг нь гаргахаар эхнээс нь бичээд эхэлчихсэн юм сан. Хийе бүтээе гэсэн зүйл их байх тусам хоргодог юм их л байх юм даа (уйлав. сурв)
...ямар ч найдваргүй гэсэн ч дэглэмээ бариад 10 гаруй жил амьдарч яваа, яг над шиг өвчтэй ч эмчилгээгээ хийлгээд хоёр, гурван жил хавдаргүй, эрүүл, жирийн амьдарч яваа хүмүүс байна. Тэдэнтэй холбогдож, ярилцахад итгэл найдвар төрнө. Өвдөх бүрдээ босож ирнэ, тэнхэрнэ, ид шид, гайхамшиг гэж юу байдгийг харуулна гэж гэр бүлийнхнийхээ гараас хөтлөөд урагшаа зүтгэсэн. Хавдар гэдэг ганц хүний өвчин биш, гэр бүлийг тэр чигт нь өвчний уур амьсгалаар амьсгалуулдаг. Маш олон хүний итгэл найдвар, тэвчээрээр хоёр удаа босож ирсэн. Одоо ахиад ид шидийг бүтээж чадна гэж бодох юм.
Гэхдээ хүний амьдралд хайр л чухал, мөнгө юу юм бэ гэж хүмүүс ярьдаг. Амьдралтай тэмцэлдээд, үхэлтэй нүүр тулаад явж байхад өнөөгийн нийгэмд мөнгөгүй бол хүн хэн ч биш. Өвчтэй хүн мөнгөгүй бол үхэхээс өөр сонголтгүй. Эрүүл байгаа хүмүүс ч хэт их мөнгө хөөцөлдөж, ажлын араас явж эрүүл мэндээ хаячихдаг. Ахиад аравхан жил, тавхан жилийн дараа эрүүл мэндийнхээ төлөө түүнээс ч ихийг эрсдүүлж болдог юм байна. Хавдар гэдэг их залуужчихсэн өвчин. Даваа, мягмар гарагуудад Хавдрын эмнэлгийг зүглэлтгүй. Хаа газар битүү очер, хар зах дотор баярын үеэр явж байгаа юм шиг л байна. Хаа юу байгаа нь мэдэгдэхгүй, хар мянган хүн оволзож байна. Тэд бүгд л өвдсөн, хавдсан. Яамаар ч юм бэ дээ.
-Та багаасаа л тэмцэгч эмэгтэй байсан шүү дээ. Ээж тань үүнд нөлөөлсөн байх. Та ээжийнхээ талаар ярихгүй юу?
-Аавыг өнгөрснөөс хойш ээж бидний хажууд хэзээ ч уйлж байсангүй. Шөнө болохоор нойлын өрөөнд ороод уйлаад суучихдаг. Дүү нар жаахан байсан болохоор мэдэхгүй, унтчихна. Би долоо, наймдугаар ангийн хүүхэд байсан болохоор хаалган дээр нь очоод сонсоно. Ээж дотор, би гадна нь уйлна. Айлын эр хүн байхгүй болохоор эмэгтэй хүнийг хүмүүс дээрэлхэх хандлагатай. Удалгүй ээжийн хийж байсан бизнес ч дампуурсан. Тиймээс л би ажил хийж, ээждээ түшиг болъё, дүү нараа өсгөе гэж шийдсэн минь тэр. Хүний амьдрал гэдэг аргагүй л баялаг юм. Ээж маань харин өчигдөр миний хажууд уйлж байгаагүйгээрээ уйлсан. Эхэр татаж уйлсан.

Эрт орой хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн ирсэн шигээ буцна. Хэд наслах нь чухал биш. Хийсэн бүтээсэнтэй, зорьсон зүйлээ бий болгосон байх нь чухал бололтой.
Би өөрийгөө бусад хүмүүсээс богино насална гэдгээ мэддэг. Гэхдээ охиноо том болохыг нь харахыг хүсдэг. Ардаа бүтээсэн зүйл ихтэй байхсан гэж боддог.
Одоо охинтойгоо ч бүжиглэж чадахгүй. Консуни гарч, дуу нь явахаар охин “Ээж бос, энд зогс, бүжиглэе” гээд байдаг. Хэд хоног тэгж байгаад өчигдрөөс ойлгочих шиг болсон. “Ээжээ ёоёо” гээд л хөл рүү, нуруу руу “фүү, фүү” гээд л үлээж өгнө. Би нээрэн, муу ээж юмаа...
...мөөм бариад унтдаг болохоор өчигдөр аавтайгаа унтахдаа “мөөм байхгүй” гэсээр л унтсан. Гэхдээ хоёрхон настай ч мөөм идэж болохгүй гэдгийг мэдээд, үнсчхээд л яваад өгнө. Хөхний хорт хавдраа давж гараад, охиноо төрүүлтэл хоёрхон хоноод сүү орчихсон. Би охиноо ямар ч нэмэлт тэжээлгүйгээр, нэг мөөмөө л хөхүүлж хүн болгосон шүү дээ.
-Асар их сэтгэлээс тань сүү ундарсан байхаа. Охинтойгоо хамт өтөлж байна гэж төсөөлдөг үү?
-Тэгэлгүй яахав. Би нүдээ аниад төсөөлдөг. Охин минь 17 настай болчихсон, урт үстэй, би ч бас урт үстэй. Бид гурав аялалд гарах гээд л зогсож байна гэж сүүлийн хагалгаануудад унтахынхаа өмнө бодох болсон. Үүнийгээ үргэлжлүүлж зүүдэлдэг, их сонин.
-Та ханийхаа талаар ярихгүй юу? Энэ бүх үйл явдлыг тэр хэрхэн хүлээж авдаг вэ?
-Өчигдөр оношоо нөхөртөө хэлэхдээ гараас нь барьж байгаад хэлсэн. Тэр шууд л хажууд уйлчихсан. Намайг өвдөхөөр “Оронд нь би өвдсөн болоосой, болдог бол биеэ сольчихсон, юу ч хийж чадахгүй болохоор өөрөө өөртөө гомдоод байх юм, ямар хэцүү юм” гэж үргэлж л хэлдэг. Өвчин гэдэг айл гэрийг бүгдийг нь л өвчлүүлдэг. Үрэгдсэн нь биш үлдэж байгаа хүн нь хамгийн их зовлонд унадаг. Нөхөр маань миний сайн ар тал. Охиндоо хэзээ ч санааж зовж болохгүй, би маш сайн харна гэдэг. Сайн хань ижилтэй байх амьдралын 90 хувь. Эдгэшгүй өвчин туссан эсвэл хавдартай эмэгтэйчүүдийн 70-80 хувь нь гэр бүлээсээ салдаг. Би тэр хувьд нь багтаагүйдээ баярладаг. Намайг ямар ч муухай байхад ямар сайхан байсантай минь адилхан хайрладаг болохоор баярладаг.

Өмнө “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт ороход нөхөр маань “Өглөө нүүрээ угаагаад толинд харахдаа ямар ч их зүйлийг туулаавдээ, ямар цаг хугацааг ч туулав даа гэж боддог” гэж ярьж байсан. Наанаа юу ч болоогүй мэт боловч тэр хүн үргэлж л шаналж явдаг.
-Ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Монголчууд энэ өвдлөө, тэр өвдлөө гэхээр “Биеэ чагналаа” гэж загнадаг. Үгүй, биеэ чагнах ёстой. Хүн биеэ чагнаж байж болзошгүй аюулаас өөрийгөө, ойр дотны хүмүүсээ хамгаална. Эмчтэй, эмнэлэгтэй маш сайн харьцаж байх ёстой. Манайхан дур мэдэж өвчин намдаах эм ууж явсаар, эрүүл мэнддээ хайнга хандсаар хүндэрсэн хойно нь эмч дээр очдог. Тиймээс шинжилгээнд хамрагдаж, биеэ сайн бодоорой гэж захья.
Залуу хүний бодисын солилцоо хурдан явагддаг учраас түүний хавдар ч маш хурдтай тархаж байна. Хавдартайгаа мэдэх хооронд л түүний тал бие мэдээгүй болчихсон. Одоо түүнд ямар ч хугацаа байхгүй, бушуухан эмчилгээндээ явах ёстой. Тэд хоёр ч удаа хавдрын эмчилгээнд хамрагдаж, хэд хэдэн хагалгаанд орохдоо байдаг бүхнээ “тавьчихсан”. Одоо тэдэнд, тэдний энэ гайхалтай, ид шидийн гэмээр, эгэл бус амьдралынх нь түүх туслах байх. Гайхалтай энэ түүхийг нь сонссон элэг нэгт Монголчууд маань туслах байх. Гэхдээ тэр зүгээр ч нэг хандив гуйсангүй, өөрийн бүтээсэн, оюуны өмчөөр хамгаалагдсан, монгол хүүхдүүдээ монгол баатартай болгох чин хүсэл өвөртлөн туурвисан Шидэт хуудсууд номоо худалдан авч, дэмжихийг хүсэж байгаа юм.
Уг номыг 88018046 99800668 88024457 дугаарын утсаар холбогдон авах боломжтой.
ХАНДИВЫН ДАНС: 5133099922 Хаан банк-Б.Мөнхчимэг /төрсөн дүү/
“Өчигдөр их сайн уйлж аваад, өнөөдөр ахиад л хорт хавдартайгаа эвлэрлээ. Уйлаад юу өөрчлөгдөх билээ. Яасан өндөрт мандсан туг вэ, буулгаж ирээд салбалаад өгье гэдэг шиг өвчин намайг буулгаж ирээд, салбалж байх шиг. Гэвч өчнөөн удаа сийчүүлсэн ч үргэлж л дээшээ тэмүүлж байна. Гүрийж байна” Б.Мөнхтуяа
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мундаг бүсгүй бна.Саяхан сонссон юмаа бичье. Манайд хийж байгаа хаг�##�гааны дараа хавдарын үүслийг тодорхойлох ажил орхигдсоноос болоод тухайн хүнд хавдар дахиж байгааг л анхаармаар юм шигээ. Хавдарыг бий болгосон гений өөрчлөлтийг олж тодруулах шинжилгээг авсан хавдар дээрээ хийх, тэднийг эмчилж бна лээ.Хятадууд ... за амжилт. Урагшаа.
Өвөрмонголд Нагунбилэг гээд эмч өөрөө өөрийгөө эдгээх эмчилгээ хийдэг гэсэн шүү.Маш их хүмүүс эдгээд байгаам байна дээ.Тэрийг сонирхоод үзээч ..
Үнэхээр сайхан мэдүүштэй зөвлөлгөө байна. Баярл�##�аа.
Тэр хүнтэй яаж холбогдох вэ
sain bn uu? holboo yaj barih ve? ali hotod bdag emch yum bol?
Сайн байна уу.мёнжи гэдэг эмнэдэг байгаа.
Дүүжин пендулумын сург�##�т гээд пэйж хуудас байгаа. Тэр сург�##�танд сууж хавдар болоод байгаа гүн ш�##�тгаануудаа устгаж эрүүл болоорой
Хавдрын вирус нь байгаа болохоор дахиж гараад байдаг юм биш үү. Гайх�##�тай эмэгтэйд туслаж номыг нь авнаа. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай
Эвий дээ хөөрхий минь. Миний хамгийн сайн гадаад найз минь бас ийм ш�##�тгаанаар хорвоог орхисон. Эх болсон хүн үр хүүхэд нь нялх б�##�чир байхад өөрөөсөө илүү түүндээ л хорогдоно. Энэ хүн зүгээр нэг бусад шиг тусламж хүссэнгүй, бүтээсэн бүтээлтэй хүн байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Хүссэн хүсэл нь биелэх болтугай.
Ажлын шугамаар Оргил худ�##�дааны төвд очиход угтаж авсан тэр охин бол энэ мундаг бүсгүй.Мөн түүнтэй ажиллах Ундр�##� гэх бүсгүй.Энэ хоёр бүсгүйн нэр миний сэтгэл зүрхэнд мөнх хадаатай үлдэж.Хүнд тусархуу хүний хайлан дүү минь хайран санагдаж байна.Монголын сайхан сэтгэлд хүн бүр чадлаараа туслаарай.
Bolomjooroo handiw hiilee ahiad gants udaa zaawal gaihamshgiig bvteegeerei♥️
сэтгэлээсээ хандив хийлээ
Mundag setgeliin hat bn.nom n haaguur zarj bn.ohindoo avii.minii ohinoos jaahan huuhedtei um bn.ene udaagiinhyg davj garaad yunaas bolj uuseed bgaag n gadaadad ochij sain onoshluulaad tohirson emchilgeeg n olj hiilgeh heregtei shuu.amjilt
Хайрт эгч минь яг энэ муухай хөхний булчирхайн хорт хавдар өвчнөөр өвдөөд өчнөөн хаг�##�гаа өчнөөн хими эмчилгээ хийлгээд ч нэмэр болоогүй бурхан болсон до. Анх хэлэхэд нь л хүн амьтнаас хандив гуйгаад шууд гадаад явах байсын гэж одоо маш их харам�####�г. Яг булчирхайгаар эхэлсэн бол ер нь аваад байхад л үлдээд бусад эрхтэн рүү гээ үсэрхийлээд байдаг юм билээ. Сэтгэлийн хаттай сайхан бүсгүй сайн хань ижил хадмуудтай юм байна. Улам их сэтгэлийн тэнхээтэй байж эрүүл болж урт удаан жил амьдраарай эгч дүү нартайгаа нийлээд сэтгэлийн хандив өргөнөө. Сэтгэл санаа маш их чух�##� юм байна лэ шүү хавдар гэдэг өвчин ганц хүнийг биш бүхэл бүтэн айлыг өвдүүлдэг муухай өвчин нэг удаа ч гэсэн эгчийнхээ өмнөөс өвдөж чадахгүй зовлонг нь хува�##�цаж чадахгүй байсандаа их шан�##�даг байлаа одоо ч бодохоор хөөрхөн эгчийгээ өрөвдөөд байдаг юм өөрөө өвдөж байж л бид нарт санаа зовоод нэг удаа ч хэцүү байна гэж хэлээгүй дэ эгч минь .....
Zaawal end iim yum bichdeg n yaj bgn be? Burxan bolson ene ter nurshaad ene bvsgvi bvgdiig dawan tuulaad garna ok
яахавдээ хүн заав�##� харамсаж боддог
Ном нь хаагуур зарагдаж байгаа вэ?
Deer baigaa dugaarluu zalgaj awah ym baina.
Мундаг бүсгүй, гэр бүл бнаа.
Үнэхээр биширмээр аугаа юм. Чи ялж чадна аа.
Ямар мундаг юм бэ, ямар их тэвчээр, сэтгэлийн хат вэ, 2 хавдарыг ялсан юм чинь юу байх вэ, Чи чаднаа бүсгүй минь, 4 жилийн өмнө охин минь яг ийм зүйл болох үед даваад гарнаа л гээд явсан 21 курс хими, 3 удаагийн чөмөг шилжүүлэх гээд л маш их замыг туулсан. Гэвч эцэст нь хавдар 3 дахисан гэдэг хариу сонсоход ямар хэцүүг мэднээ, Гэхдээ бид одоо энэ бүхний ард гарахаар явж л байна. Эрүүл зөв хооллолт маш чух�##� гэдгийг л �##�хам тутам, хором бүр мэдэрч байна аа. Аму хоол хүнсний төв ороод үзээрэй. Хандив илгээлээ. Амжилт бүсгүй минь Амьдрах сайхаан????
Баярл�##�аа таньд чин сэтгэлээсээ
Өвнийг ялж гараарай. Амжилт. Чадахаараа хүмүүст ном хандив өгөхөд ури�##�наа.
Uuchlaarai bi neg ym asuuh gesen ym. Anh odoogoos 5 jiliin omno (bi odoo 24nastai) minii zvvn hoh ovdood darj vzeheer dotor ni bulchirhai bsn. Havdar sudlaliin emnelegt vzvvlehed horgui havdar bna gesen tged emch ni hortoi boloh magadlal mash baga baidag torol ni bna aih zuilgui mon avhuulah shaardlagagui gej helsen. Hoishdoo ovdvol ahij irj vzvvleerei gsn. Ghdee ternees hoish neg ch ovdoogui zvgeer hohon dotor maani neg bulchirhai baidag. Barij vzehed medegddeg. Ghdee hoishdoo hvvhed toruulvel yah bol gsn aidas bdg. Hortoi bolchihviidee gsn aidas bas bdg. Ghdee ogt ovdohgui 5 jil bolj bna. Tiim torliin horgui havdar bdg uu?
emnelegt oor busad xumuuses sain asugarai za
hynaltad bnga orj bai mri hiilgechehd zugeer bh. Huhund bulchirhai tegj vaih esgui um humuus bdag l zuil geseer bgad hortoi bolgoh tohioldol bdag.
I Өрхийн эмнэлэг үнэгүй үздэг эндээс биш тэндээс асуу
Хоргүй хавдар гэж байлгүй яахав. Эмч худлаа яриагүй гэдэгт итгэж байна.
Эргэлзэж бас санаа зовж байгаа бол хавдрын маркер шинжилгээ жилд 1 удаа өгч байгаарай.
Хоргүй хавдар нь өсөлт хөгжил удаан биед гэм нөлөө байхгүй гэсэн үг.
2008 ond huhun dotor neg bulchirgai shig ym baga zergiin uvchtei bgaad bsan. Havdar sudlald uzuulehed huhnii horgui havdar bna tomroh esehiig ni sain ajiglaarai. Avahuulj ch bolno avahuulahgui baij ch bolno gesen. Ter ved huuhed turuuleegui bsan. Mes hurguulehgui bhaar shiidsen. 2014 ond anhnii huuhdee turuulsen. Odoo boltol huhun dotor baij bgaa. 3 jildeeneg uzuulchiheed baij bdag. Miniihtei ijil ym shig bna
Мундаг бүсгүй минь улам өндөрт туг мэт намирахын тулд, өөдөсхөн охиноо өөрөө өсгөхийн тулд тэсээрэй. Боломжоороо хандив өргөлөө. Гэхдээ энд би нэг зүйлийг бичмээр санагдлаа. Өвчин зовлон �##�ь ч насанд хэнд ч тохиодог зүйл. Ийм хүнд үед эрүүл мэндийн даатг�##�ын хураамж үнэндээ хэрэг болохгүй юм. Даатг�##� төлсөн хирнээ хөдөлбөл л мөнгө төлөх юм. Бид 3 хан саяулаа. Ийм хүнд өвчнөөр тун цөөхөн нь өвдөж байгаа. Яагаад эмчилгээний төлбөрийг төрөөс нь зохицуулж болдоггүй юм бол. Олон хүний хандив тусламж харсан энэ байдлыг яаж шийдэх вэ, цаашдаа ингээд л байх уу, хандив гуйх чад�##�гүй нэг нь чимээгүй үхлээ хүлээх үү гэх мэт олон юм бодогдох юм. Монгол улсад хүнээс илүү үнэтэй зүйл гэж байхгүй баймаар. Улсаа авч явах иргэдийнхээ эрүүл мэндийг төр хамга�##�даг болмоор байна. Англи улсад иргэн бүрийнхээ эрүүл мэндийг төр нь эрэгтэй эмэгтэй, баян ядуу, ажилтай ажилгүй гэлгүй бүгдийг нь хамга�##�ж байна. Та бүхэн NHS system гээд хайгаад уншаад үзээрэй. Хамтаараа шийдэл гарг�##�гааг нь хайя.
Mundag yum bishermeer yuma Saihan tsag ireh bha az jargal husie hurdan edgeerei Nomiig zaawal awna
ЭГЧ МААНЬ БАС З УДАА ХАВДАРААР ӨВДСӨН. МАШ ХЭЦҮҮ УРТ ЭМЧИЛГЭЭ ДАХИН ДАХИН ЭХЭЛЖ, ДАХИН ДАХИН ДАВЖ ЯЛСААР АРД НЬ ГАРСААН. ОДОО БОЛ ХАРИН ЭРҮҮЛ САРУУЛ ЯВАА. ИОГООР ХИЧЭЭЛЛЭДЭГ, ХООЛ УНДДАА ИХ АНХААРДАГ. ЧИ Ч БАС ЧАДНАА ДҮҮ МИНЬ. ЧАДЛЫН ХИРЭЭР ХАНДИВ ӨРГӨЕ.
Huurhiiduu har bagsaa amidrald nuhluulj setgelde ih shanalaltai ywsan bh tegd l hawdar bolson gj bodoj bn. Bulchirhain hawdar ene tendee garaad aimar yma. Setgel sanaa shanalal zoriur aas hawdar vvsegedeg bha.
duraariig ogòoroi guij baina
Yasan hetsuu horvoo ve unshaad bodoh burt setgel emterj bn. Uneheer mundag busgui wmaa chi chadnaa. Setgel iin tenheetei baigaarai. ????????????????
үнэн шүү хавдар гэдэг зөвхөн нэг хүний өвчин биш тэр гэр бүлийг бүхэлд нь бие сэтгэл санаагаар дарладаг харгис өвчин. Давтан үзлэг хян�##�тандаа орох тоолонд эмнэлэгийн ха�##�ганы бариулаас итгэл, найдвар тээж дахин тархаагүй шинээр нэмэгдээгүй байна гэсэн үгийг сонсохын хүслэн болж татдаг. Гэвч хүний амьдр�##� хүссэнээр болдоггүй... Тэмцэх тусам сөрүүлдэг, өндийх тусам түлхдэг дэндүү харгис. Бүсгүй минь чи чаднаа сэтгэлийн асар их тэнхээ тэвчээртэй байгаарай сэтгэлийн тэнхээгээр өөрийгөө эмчлээрэй чамд чиний гэр бүлд аз жарг�##� хүсье Хандив өргөнөө.
Nomnoos ni xudaldaj avaxaar bollo Xurdan edgeerei
chi chadnaa bvsgvi mini uneheer mundag setgeleiiin tenheetei yum 3 udaagiin hawdariig yalaad ervvl saruul bolood yawj bgaa hvn bgaa shvv nzaa byatshan ohintoigoo usee urguulaad hamtdaa ayalalaar zaawal yawaarai. Chi zaawal ya##aaa bvsgvi mini
Хөх хотод Нагунблэг эмчийн энергийн эмчилгээнд суугаад үзээрэ.Тархины хавдартай нэг эгч монголоос ирж суж бсан маш их үр дүн гарсан.Эмч нартай нь холбож өгч болно шүү
Яаж холбогдох вэ
хариулаач м�##�аа, холбож өгч болно гэчихээд хэлэхгүи өвчтэи хүмүүсээс ч мөнгө саахаа л блодож баигаа бирд баинадаа
sainu ene emchtei yaj holbogdoh be
sain baina uu ene emchtei yaj holbogdoh be
Uuchilaarai ter emchtei yaj holbohdoh ve?
Ямар их сэтгэлийн тэнхээ вэ ... Миний өвчин хажууд нь юу ч биш юм шиг санагдаж байна... Нэг мэдсэн асгаруулчихсан сууж байна ...
Хоргүй хавдар гэж байлгүй яахав. Эмч худлаа яриагүй гэдэгт итгэж байна.
Эргэлзэж бас санаа зовж байгаа бол хавдрын маркер шинжилгээ жилд 1 удаа өгч байгаарай.
Хоргүй хавдар нь өсөлт хөгжил удаан биед гэм нөлөө байхгүй гэсэн үг.
Эвий минь мундаг бүсгүй бна даваад гараарай амжилт хүсье номыг нь заав�##� авнаа давж гараад инээмсэглээд сууж бгаарай. Дашрамд хэлэхэд эрүүл мэндийн с�##�бар хүнс 2ыг төрөөс онцгойлон анхаар�##�даа авмаар юмаа бид чинь цөөхүүлээ шүү дээ энэ цөөхөн монголчууд минь өвчин зовлонгүй эрүүл саруул элэгсэг найрсаг баймаар бна шүү дээ
Монгол улсын капит�##� бол хүн ,монгол улсын иргэд иргэдийнхээ эрүүл мэндийг төр хариуцдаг бмаар бнаа
Hunii huhun dotor barij uzehed yu ch medregdehgui zuulun baih yostoi yu? minii 2 huh 2-uulaa bariad uzeheer dotroo hatuuvtar yumnuud bdag.Buynii yum ireh uyed hunduulej uvchin ordog.Heviin bolovuu?
Ямар мундаг эмэгтэй вэ.
Хөөрхөн үрээ тэврээд жарг�##�тай инээх өдрийг хүсье.
Монголчууд нь дэмжинээ.
Ойр тойрных нь идэвхтэй хөдөлгөөнтэй ах дүү найз нөхөд нь хандивын аяныг идэвхжүүлээд өгөөрэй.
Пэйж нээгээрэй. Амжилт хөөрхөн бүсгүй минь
Ix xaramsaltai bna. Munkhtuya-iin eej Dvnjingaraw-t xvnsnii biznes erxeldeg, Sunrise xotxond amidardag. Nuxur Erdenebayariin aaw, eej ni Bars zaxt guril budaanii biznes erxeldeg, River Garden xotxond amidardag. Emchilgee xiilgex 300 say tugrug bol asuudal bishee. Tiimees Munkhtuya-giin geriixen odoo sain emchilgee xiideg emnelegt xandaj emchlvvlex l xeregtei.
omno ni 2 ch hort hawdariin hagalgaa 10 orchim oor hagalgaa hiiilgesen hund mungu bgaa gd suuhiin orond oor ym unsh
Ugui shuu de. Iim olon hagalgaand orson hvn ymar ih zardalig umnu ni gargasan baih uu
Мундаг эмэгтэй минь хурдан эдгээрэй
Бух юм сайхан болно оо
XAMGIIN XETSYY ZYIL BOL UBCHIN. MUNGUGYI XYN UBDBUL BYR CH XETSYY. XARIN ENE BYSGYIN XUBID BOL AAB EEJ NI EMCHILGEENII MUNGIIG NI XENEES CH GUIXGYI TULCHIX CHADBARTAI XYMYYS BAIDIISHDEE.
TSAANA CHIN, NYD XALITRAM AMIDRALTAI, UBCHTEI XYMYYS ZUNDUU BAINA.
XYMYYS MINI GUILGA GUIXAASAA UMNU, EXLEED UURSDUDUU BAIGAA BOLOMJOO ASHIGLAL DAA. 10-R XOROOLLIIN 3 URUU BAIRAA ZAR. UNAJ BAIGAA MASHINAA ZAR. TEGEED DUTUU MUNGUU AAB EEJEESEE AB. BYGD DOR BYRNEE AMIDRAX GEJ L ZYTGEJ BAINA SHYY DEE.
chms guigaagui bzdee. omnoh hagalgaanuudaa dawj garah gj bugdiig ni zartsulsan gd bichtsn bna
Үнхээр мундаг бүсгүй юм уншаад уйлж сууна да бас ээжийгээ ямар их санаж байнаа болдогсон бол ганц�##� удаа харахсан????????????
Siilen ohin ni iim mundag eejtei yum chin bas l mash mundag ohin boloh bhaa. Amidral chamaig ene bvhnii hariud zaawal shagnah bh zaawal bosoj ireh baih ohinoo zaawal surguulid orhod ni hotlood oruulaarai. Chi chadnaa.
Uneheer mundag setgeliin hattai Tevcheertei gaihamshigtai busgui yumaa ene chigeerei itgel niadvaraar duuren bgaarai Mongolchuud zaaval tusalj chinii muruudliin amidraliig bii bolgoh bnoo
Хүний сайнтай нь ханилжээ.. өмнөөс нь энэ бүхнийг даваад гарсанд нь баярлаад баршгүй нь. Энэ дэлхийд ховорхон сэтгэлийн тэнхээ, сайн сайхан шингэсэн бүсгүй юм байна гэж бодлоо. Дахин хөл дээрээ босож, аз жарг�##�тай амьдрахыг чин сэтгэлээсээ хүсье
Сайн байна уу? Энэ нийтлэлийг уншаад өөрийн эрхгүй сэтгэл өмөрлөө. Өөрийн боломжоороо хандив өргөлөө. ойрын хүнд маань өөртэй чинь төстэй зүйл тохиолдож байсан юм. Эмнэлэгээр яваад 2-3 хаг�##�гаа, эмчилгээнд ороод зүгээр болоогүй юм. Тэгээд нэг мундаг удган дээр очоод зас�##� хийлгээд хөл дээрээ босоод эдгэж байлаа. Магадгүй та бүхэнд хэрэг болож юун магад гэж бодлоо. Тэр хүнд хандья гэвэл холбогдох утсаа үлдээгээрээ. Нөгөө хүнээсээ холбогдох утсыг нь аваад өгье.
Хурдан эдгэхийн ерөөл тавья.
88979867 утсанд огоорой
Dugaar ogooch
Бага ч гэсэн тус болох байх гээд хандив хийлээ. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Хөөрхөн үрийнх нь заяа түшиж заав�##� эдгэрч, ханьтайгаа охинтойгоо аз жарг�##�тай урт удаан амьдрах болноо.
Хурдан идгээсэй билээ ????????????
эдгээсэи гэж зөв бичээч м�##�аа
Био энергийн суд�##�гаа эмчилгээний үндэсний хүрээлэнд очиж байсан уу тв ээр үзсэн хорт хавдартай хүмүү с био эмчилгээнд суугаад хавдаргүй болсон гэж өөрсдөө ярьж байсан утас нь 9975 7004 гэж байна
mundag bvsgvi yumaa amjilt husie ar ger aaw eej ni setgeliin hattai hajuugaas idgene gesen hvchiig odor bolgon tsag tutam medrvvlj baigaarai nomiig ni avna
Нийтлэлийг сайн уншаарай өөрөө хандив гуйлаа гэж бичээгүй байнашүү хүний өмчийг хамаагүй олон нийтэд зарлаж бүдүүлэг зан гаргах хэрэггүй хүмүүсээ энэ бүсгүйн бичсэн номыг авч тус болцгооё
Монголчууд та бүхнийг тус�##�ж дэмжихийг ури�##�ж байна.
Бяцхан охиныг энэ мундаг дайчин ээжтэйгээ өсөж төрних амьдр�##�д сэтгэлээсээ туслаарай Манайхаан
Mundag nohortoi gaihamshigtai emegtei bna ta chadnaa nomiig zaabal abnaa hurdan edgeerei busgui min chamd amjilt husii
Setgeliin tenheetei mundag busgui bn shuuu. Biyee bodoj urt naslana shuu!
Ewii ewii zurh zusegdej uilmaar sanagdaj bn. Odiig hurtel yaj tessen bolloo, mundag setgeliin hattai eej yumaa, tailbarlaj ogood yawahsan gej ....???????????? zaawal az jargaltai saihan amidraarai saihan ohin min????????
Miniim
100.000 төгрөг хандивл�##�аа
Hurdan edgeerei eej hun owdoh yosgvi. Ger bvleesee byatshan handiw ogloo ????
Сэтгэлийн тэнхээтэй мундаг бүсгүй чи чадна хурдан эдгээрэй
хүн аминдаа үнэхээр хайртай. даанч нэгэнт хавпрын вирус цаашаа ццсаар дамжаад тархсан бол яах ч аргагүй, горьдлого найдвар харагдахгүй бна. үнэнг хэлсэнд уучлаарай
Angli ulsad sayhan hort havdariig emchleh arg kaddifiin in surguuld neesen gej sonsson sudlaad uzeech