ЭРҮҮЛ МЭНД

Ж.Амарсанаа: Яамны нэг хэлтсийн дарга биднийг явуулахгүй гэж яриад шийдчихдэг юм биш

Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа өмнөд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явахаа албан ёсоор мэдэгдсэн. Улмаар өөртэй нь хамт явах эмч нарыг хүлээн авахаа илэрхийлж, ирэх сарын 02-нд явахаар товлоод буй. Эл асуудлаар бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-ЭМЧ НАРААС ГАДНА СЭТГҮҮЛЧ, ЛАМ, БИЕ ХАМГААЛАГЧ ХҮРТЭЛ ЯВЪЯ ГЭЖ ХОЛБОГДСОН-

-Өмнөд хөршийн Ухань хот руу явах шийдвэрээ гаргаж, мэдэгдэл хийсний тань дараа олон эмч холбогдож хамт явах хүсэлтээ гаргаад байгаа сураг бий. Багаа бүрдүүлчихсэн үү?

-Бид гуч гаруй эмч холбогдвол, арав гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй явна гэсэн төлөвлөгөө гаргачихсан байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 100 гаруй хүн холбогдоод байна. Энэ хүмүүсээс шигшиж, хязгаарлалт хийх шаардлага үүсээд байгаа.

-Явъя гэж холбогдсон 100 гаруй хүмүүсээ хэрхэн хасаж, хязгаарлалт хийх вэ. Ямар чиглэлийн эмч нарыг авч явах вэ?

-Тархи мэдрэлийн, нүдний, шүдний, уламжлалтын, лаборант эмч нар холбогдож явах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн дөрвөн сэтгүүлч, нэг лам, сайн дурын ажилтнууд хамт явахаар хандсан. Нэг хүн бүр бие хамгаалагчаар явъя гэж ч ярьсан шүү. /инээв.сурв/ Лам багшийн сэтгэл нь сайхан юм. Гэхдээ заавал хамт явахгүйгээр эндээ тарни, маань мэгзэмээ уншаад залбирчхаж болох байх. Олуулаа явбал эрсдэл нэмэгдэнэ. Иймээс хязгаарлалт хийнэ. Ахмад эмч нар туршлагатай ч, дархлааны хувьд сул болохоор эрсдэлтэй гэж үзэж, авч явахгүй гэж бодож байна. Харин мэргэжлийн хувьд ялангуяа дотор, уушги, халдварт, сэхээний эмч нарыг авч явах бодолтой байна.

-Хаана хаанаас эмч нар холбогдож байна вэ?

-Дийлэнх нь нийслэлээс, 15 хувь нь орон нутгаас буюу Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь гэсэн аймгуудаас холбогдсон.

-ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ҮЕД ЭМЧ НАР САЙН ДУРААРАА ЭРСДЛЭЭ ҮҮРЭЭД ЯВДАГ БОЛОХООС БИШ ХҮЧЭЭР ЯВУУЛДАГГҮЙ-

-Хятад улс нь Японтой хэлэлцээр хийж байж 1000 эмчийн туслалцаа авсан. Манайхаас эмч нар очвол хүлээж авах хандлага нь ямар байх бол. Урьдчилж хэлэлцээр хийсэн үү?

-Элчин сайдын яамтай холбогдсон. Манайхаас эхэлж санаачлага гаргаагүй байхад Хятадын талаас шийдвэр гаргахгүй нь мэдээж. Тиймээс бид санаачилгаа гаргаж, багаа эхлээд бүрдүүлэх ёстой юм л даа. “Ийм баг бүрэлдэхүүн явна” гэдэг асуудлаа тодорхой болгосны дараа Хятадын талд саналаа тавина. Гэхдээ энэ процессыг маш хурдан зохион байгуулна. Нөхцөл байдал амаргүй байгаа. Ирэх сарын 02-нд явна гээд төлөвлөчихсөн байна.

-Коронавирусын голомт болох Ухань руу явах шийдвэрээ хэзээ, хэрхэн гаргав аа?

-Сүүлийн хагас сар энэ талаар бодсон. Эцсийн шийдвэрийг уржигдар /2020.01.29/ гаргалаа. Нас баралтынх нь байдал ямар байх вэ, хүчирхэг Хятад улс халдварыг хянаж чадах нь уу гэдгийг нь ажигласан. Гэтэл нас баралт өдөрт дунджаар 30-аар нэмэгдэж байна. Энэ тооны цаана олон мянган халдвартай хүн байна гэсэн үг. Нас баралт өндөр байгаагаас харахад эрүүл мэндийн салбар нь ихээхэн туйлдаж байгаа гэх ойлголтыг төрүүллээ. Хоёрдугаарт, хөрш зэргэлдээ найрсаг харилцаатай орон гэдэг утгаар нь асуудалд хандахыг хичээж байна. Энэ утгаараа гадаад харилцааны сайд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа Хятадын талд илэрхийлсэн. Бид бүхний санаачлагыг харсан байх гэж бодож байна. Ийм цар тахлын үед эмч нар сайн дураараа эрсдлээ хүлээгээд явдаг болхоос биш хүчээр явуулдаггүй. Би монгол эмч нараар маш их бахархаж байна. Ийм богино хугацаанд тийм олон эмч хандана гэж ер төсөөлсөнгүй. Сайндаа л арван эмч цуглах байх гэж бодож байсан шүү. Зоригтой, сэтгэлтэй эмч олон байдаг гэдгийг харлаа.

-ХАЛДВАРААР ӨВЧИЛБӨЛ ТЭНДЭЭ БҮРЭН ЭДГЭЭГЭЭД ИРНЭ-

-Таны хувьд хаана сургууль төгсөж байв. Хэлний бэрхшээл тулгарах уу. Эмч нарынхаа хэлний асуудал мөн анхаарах уу?

-Би олон ч их сургуульд сурсан. Эхлээд Оточ маарамбын их сургууль, дараа нь Токиогийн их сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуульд ажиллаж байлаа. Хятад хэлгүй ч, англи хэлтэй. Олон улсын хэлээр ярьдаг байхад бэрхшээл төдийлөн тулгарахгүй болов уу гэж бодож байна даа. Хэрэгтэй гэвэл орчуулагч аваад явах бодол бий. Мэдээж эмч нарынхаа англи, хятад хэлтэй эсэхийг харна.

-Таны хувьд мэдэгдэлдээ “Халдвараар өвчилбөл тэндээ бүрэн эдгээчхээд ирнэ” гэдгээ илэрхийлсэн байсан. Бие болоод сэтгэлээрээ та бүрэн бэлтгэгдсэн хүн үү?

-Эрүүл саруул, залуу хүн учир бэлдээд байх зүйл алга. /инээв.сурв/ Хэвийн дархлаатай. Дагуулж явах эмч нарынхаа суурь өвчтэй эсэхийг асууж, шалгааж байна. Дахин хэлэхэд настай эмч нарыг авч явахгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Компаниудаас дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэ, аваад яв гэж холбогдож байна. Халдвараар өвчилбөл тэндээ бүрэн эдгээгээд ирнэ.

-Цахим орчинд коронавирусын халдвар Монголд “ороод ирэх нь”, “ороод ирчихэж” гэх цуурхал мэдээлэл ихээр цацагдаж байгаа. Эмч хүний хувьд энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Одоогоор Монголд орж ирсэн гэдэг нь нотлогдоогүй. Эмч хүний хувьд орж ирээгүй гэж бодож байна. Хийсвэр мэдээлэлд итгэж, ярихаасаа урьтаж оношлуур, багаж төхөөрөмжөө маш сайн ажиллуулах шаардлага бий. Манай улс оношлуураа аваад ганц хоёрхон хонож байна. Өндөр халуунтай сэжиг бүхий хүн бүрийг яаралтай оношлох ёстой. Гэтэл манайд оношлуурын тоо шаардлага хангахуйц, хангалттай хэмжээнд байхгүй байгаа шүү дээ. ДЭМБ-аас өгсөн оношлуураар 200 гаруй, миний оруулж ирэх оношлуураар 48 хүнийг үзэх боломжтой. Нийт 250 гаруйхан хүнийг үзэх нь. Энэ бол маш хангалтгүй тоо. Тиймээс оношлуурын тоог нэмэгдүүлэх асуудалд Засгийг газар анхаарлаа хандуулж байгаа байх гэж найдаж байна.

-НАДАД ЭМЧ ХҮНИЙ ЁС ЗҮЙ БИЙ. ХҮМҮҮСИЙГ ХУУРЧ, НОЦТОЙ ЗҮЙЛЭЭР ПОПОРДОГ ХҮН БИ БИШ-

-Таны оруулж ирсэн оношлуурыг ЭМЯ, ялангуяа сайд нь хэрхэн хүлээж авав?

-Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл дэмжиж ажилласан. Гаалиар нэвтрүүлэх нэг удаагийн импортын лицензээ авсан. Удахгүй гаалиар оруулж ирнэ. МХЕГ янз бүрийн шаардлага тавиад байгаа. Оруулж ирээд туршиж үзнэ. Шаардлага хангавал явахаасаа өмнө ЭМЯ болон ХӨСҮТ-д хүлээлгэж өгнө дөө.

-Шинэ оношлуурыг ажиллуулахад мэргэжлийн хүний нөөцийн асуудал манайд үүсэх үү?

-Оношлуурыг ажиллуулах мэргэжлийн боловсон хүчин байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Өөрөөр хэлбэл оношлууруудрыг ашиглахад бэрхшээл тулгарахгүй. Коронавирусыг тоолох нь элэгний С вирусыг тоолохтой ихээхэн адилхан. 2008 онд Монголд анх удаа С вирусыг тоолж байлаа, би.

-Ухань руу явах мэдэгдлээ гаргасны дараа тань дараа “попорч байна” гэх хандлагыг илэрхийлэх хүмүүс цөөнгүй харагдсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-“Попорно” гэдэг чинь хий хоосон амлалт өгч, ярьснаа хэрэгжүүлэхгүй байхыг хэлдэг байх. Миний хувьд Ухань руу явна гэдэг сэтгэл зүнй бэлтгэл бүрэн хангагдсан. Ард түмнээ хуурч, ноцтой зүйлээр попордог хүн би биш. Үүний цаана хүний амь настай холбоотой асуудал яригдаж байгаа. Ийм зүйлээр хүн попорч болохгүй байх. Надад эмч хүний ёс зүй бий. Тиймээс багаа бүрдүүлээд явахын төлөө ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна.

-БИДНИЙ ЯВАХ АСУУДАЛД ЗАСГИЙН ГАЗАР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭХ ЁСТОЙ БОЛОХООС ЭМЯ-НЫ ХЭЛТСИЙН ДАРГА НЬ “ДЭМЖИНЭ, ДЭМЖИХГҮЙ” ГЭЖ ЯРИАД ШИЙДЧИХДЭГ АСУУДАЛ БИШ-

-ЭМЯ-ны хэлтсийн дарга нэгэн хэвлэлд “Халдварын голомт руу явуулахыг дэмжихгүй” гэдэг зүйл ярьж байр сууриа илэрхийлсэн байсан. Та бүхнийг явуулах эсэх асуудал эргэлзээ дагуулж эхлэв үү?

-Иргэдийг явуулахгүй гэж ярьсан байна лээ. Би харсан. Гэхдээ бид иргэн биш сайн дурын ажилтан гэдэг утгаараа хоригт нь багтахгүй байх гэж найдаж байгаа. Энэ тал дээр Засгийн газар нь байр сууриа илэрхийлэх ёстой болохоос, яамны нэг мэргэжилтэн хэлтсийн дарга нь дэмжинэ, дэмжихгүй гэж яриад шийдчихдэг асуудал биш байх. Хоёр орны найрсаг харилцааны асуудал бий.

-Тантай нэгэнт уулзсаных нэг сэдвийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Элэгний вирусийн шинжилгээг хуурамчаар гаргасан гэх 15 эмнэлгийн жагсаалтад танайх багтсан. Эл асуудалд та тайлбар өгөх хэрэгтэй байх?

-Нэгдүгээрт, би энэ эмнэлгийн эрхлэгч биш, зөвлөх эмчээр ажилладаг. Миний эмнэлэг гэж ирээд асуудал ярьдаг хүмүүс бий. Хоёрдугаарт, хууль бус шалгалт ирсэн болохоор манайх шалгуулаагүй. Шалгалт хийгээгүй байж иргэдийн шинжилгээг буруу гаргасан мэтээр мэдээлэл цацаж байгаа нь харамсалтай. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай Ерөнхий эрхлэгчтэй ярилцаад аваасай гэж хүсэж байна. Нээлттэй ярьж өгнө.

-Мөн тантай холбогдох нэг асуудал бий. Энэ бол ЭМДС-гаас хуурамч бичиг баримтаар 700 гаруй сая төгрөг завшсан байж болзошгүй гэх яриа?

-Өнгөрөгч хавар жагсаал хийж байхад энэ сэдэв гарч ирж, цахим орчинд нилээдгүй тархсан. Зориудаар сэвсэн байдаг. Тухайн үед би зохих тайлбараа хийж байлаа. Энэ асуудал манай талын нэхэмжлэлтэйгээр шүүхийн байгууллагад шалгагдаад явж байгаа. Шийдэгдээд үнэн мөн нь тогтоогдох байх аа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
1 сар 31, 2020 09:18

Энэ з�##�ууг би танихгүй л дээ. Харин эцэгтэй нь хамт ажиллаж байсан. Эрдэм номтой, шудрага зантай, мөс чанар сайтай сайхан хүн байсан даа.

иргэн
иргэн
1 сар 31, 2020 10:00

АМАРСАНААГИЙН САНААЧЛАГЫГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ГЭЖ ХАРЖ БАЙНА. "БУСАДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮЙЛ ХЭРЭГТ ОРОЛЦОХ НЬ ТОЙРУУ ЗАМААР ӨӨРСДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАЖ БУЙ ҮЙЛ ХЭРЭГ МӨН" ГЭДЭГ ДЭЭ. ХӨРШ ОРНЫ АРД ТҮМЭНД ИЙМ ҮЕД НЬ ТУС БОЛОХ НЬ ЯАХ АРГАГҮЙ САЙН ҮЙЛС. ЗАСАГИЙН ГАЗАР ЗӨВШӨӨРӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ. АМАРСАНААД АМЖИЛТ ХҮСЭЕ. ТА НАР ЧАДНА АА.

Отгонбаатар
Отгонбаатар
1 сар 31, 2020 10:11

мундаг байна.Явах нь зөв гэж бодож байна.Маш их зүйлийг үзэж сурч ирнэ гэдэгт итгэлтэй байна.Манайд ч ийм байд�##� үүсэхийг үгүйсгэх аргагүй.Бараг мэргэжилтэнээ бэлдэж байна гэсэн үг.

BatMon
BatMon
1 сар 31, 2020 10:54

Амарсана чи тэнэг үү. Хөдөө аймаг сумдад эмч сувилагчолдохгүй байхад юу вэ. Хөдөө томилолтоор багаараа яваач.

Зочин
Зочин
2 сар 1, 2020 09:07
Reply to  BatMon

bs l zov sanaa shuu.hodoo yavsgui emch nar gadaad gheer yavn gn

эмч
эмч
1 сар 31, 2020 11:49

Ш�##� худлаа луйварчин. С�##�бар даяараа энэ хүнийг луйьарчин гэж мэднэ шүү. Тийшээ яваад баатрын дүрээр ирэхээр хүмүүс Монгол хүмүүсээ яаж мөнгө гэж харж өөдгүй зан гаргаж бсныг нь мартчихна гэж тооцож бнуу? УИХ-д нэр дэвших гэхээр өмнө хийсэн булхайнууд нь д�##�д ороогүй болохгүй болчихоод бгаа даа. Дандаа өвчнөөр ашиг гаргаж явах юм даа. Хятад явахыг нь зөвшөөрөхгүй ч гэж бараг бодож бгаа дөө.

Хуульч
Хуульч
1 сар 31, 2020 14:47
Reply to  эмч

Үхэл, өвчнөөр нэрээ гаргадаг з�##�уу байх. Муу эр дайнд хөөрнө гэгчээр... Яаж дэд сайд энэ тэр болоод явсныг нь АНын ах нар мэдэх байх. Хэл ус Байхгүй эмч нараар онош тавиулна гэж юу байх билээ. ЭСЯ нь баярл�##�аа гээд буцаана гэдэгт эргэлзэхгүй байна.

зочин
зочин
1 сар 31, 2020 14:05

Япон эмч нарт Хятадууд бол итгэнэ, харин Монгол эмч нарт Хятадууд итгэх үү. Эргэлзээтэй л юм, ур чадварын хувьд бол Амарсанаа гологдох байхөө

Зочин
Зочин
1 сар 31, 2020 17:12

ЭНЭ ЭМЧ НАР 2019 ОНД УУШИГНЫ ХАТГААГААР НАС БАРСАН 461 ХҮНИИГ НАС БАРУУЛАХГҮИН ТӨЛӨӨ ЮУ ХИИСЭН ЮМ БОЛ .....ӨДӨРТ 1.5 ХҮН НАС БАРЖ БАИСАН БАИНА ШҮҮДЭЭ !!!!!

Зочин
Зочин
1 сар 31, 2020 17:27

Манай улс эмчийн илүүдэлтэй улс. Бусад эмч нар нь хайчцан юм? Улсынхаа нэрийн өмнөөс мөнхийн хөрш улсад туслах хэрэгтэй. Тэр д�##�имаар туршлага судлана гэж юм бас байдгийн!!!

Зочин
Зочин
1 сар 31, 2020 17:29

МУНДАГ ЭМЧ ДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ. УЛСЫНХАА НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨӨД ИРЭЭРЭЙ. АМЖИЛТ АМЖИЛТ

Zojin
Zojin
1 сар 31, 2020 18:18

Tendee uldeerei bitgii ireerei humuusee tataj bsihad eeree ojino geed bdg ergui pop we chinii mandah yahaw ard timendee gai chirj ireh ged bnu ter ersdeltei gazar ged bhd chamaig tooj awhuu popoo delhiin tom ornii enj nar ojiy geeguil bga ym bishu popdoh ymaa ol doo ta uls teriin ner nuuriih geed chamd tusahgui yu kkk chamd tusahgui tusgai hun uu

Emch
Emch
1 сар 31, 2020 21:01

Ene huneer salbaraa udirduulmaar baina. Yamar oilgomjtoi tsegtstei zuv yaridag yum be?

болилдоо
болилдоо
2 сар 1, 2020 08:40

МОНГОЛД хатгаагаар 431 хүн жилд амиа �##�даж байна. ТА сайн эмч бол баг бүрдүүлээд адаглаад монголд дийлдэхгүй байгаа ХАТГААГ бүрэн эмчлэх хөдөлгөөн өрнүүлээч. ТАНЫ мэдлийн ЛАБОРАТОРИ В, С вирусыг буруу оншилсон 15 газрын нэгээр нэрлэгдсэн шүү.

Зочин
Зочин
2 сар 1, 2020 16:45

Зссссссс. Айлын хүүхдүүд вакцинаа үйлдвэрлээд эхэлсэн. Энэ ХӨСҮТ-рүүгээ очооч. Эмч , сувилагч хүрэлцэхгүй байна гэсэн.

Зочин
Зочин
2 сар 3, 2020 15:00

ЭНЭ хүн МОнголд өртэй, хилийн хороинд оруулаагүймуу
тэндээ замхраад �##�га болждээ хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button