ЭМЯ: Ухань хотоос ирсэн 31 иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй
Өнөөдөр /2020.02.03/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн цаг үеийн мэдээллийг өглөө. Энэ үеэр бямба гарагт Ухань хотоос ирсэн 31 оюутнаас коронавирусийн халдвар илрээгүй талаар албаны мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөө өглөө, 20 минутын өмнө Чингис хаан нисэх буудлаас Польш улсад амьдарч буй иргэд, эмч нар бид нарт 400 мянга маск, 100 ширхэг эмч эмнэлгийн ажилчдад зориулсан хувийн ариун хэрэгслийг хандивласан. Мөн Монос групп өчигдөр Ухань хотоос ирсэн иргэдийн витамжинжуулах ажилд оролцож, витамин хандивласан. УИХ-ын гишүүн Батнасан мөн 13 мянган ширхэг маск ЭМЯ-нд хандивласан. Мөн Монгол-Солонгосын коллежийн оюутнууд өөрсдийн гараар оёсон 900 маскыг хандивлаад байна. Хүнд бэрх энэ цагт бүгд эв найртай ажиллах нь зүйтэй гэдгийг дэлхий нийт уриалж байна. Тиймээс та бүхэндээ баярлаж буйгаа илэрхийлье" гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Ухань хотоос ирээд байгаа 30 оюутан, нэг хүүхдийг шинжилгээнд хамруулахад коронавирусийн халдваргүй гарсан. Тэднээс гадна нисэх багийн 16 иргэнийг тусгай тасагт байрлуулан ажиглаж байгаа. Тэдний хариу хоёрдугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гарахад сөрөг буюу халдваргүй гэх хариулт гарсан.
Өнгөрсөн хугацаанд /2020.01.09-2020.02.03/ сэжигтэй тохиолдол гэж тусгаарлан, шинжилгээнд оруулахад хариу нь сөрөг буюу халдваргүй болох нь батлагдсан тоо 71 байв. Иймээс Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар гараагүй байна” гэлээ.
Т.САНТ















Ashgui dee
ta naad ugee ydaj 14-21 honogiin daraa hel. nuuts uedee ilrehgui