УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: Монголчууд менежментийн төлбөрт гурван давхар төлбөр төлдөг байсны хоёрыг нь байхгүй болгосон

Онтретой хэлэлцээ хийсэн ажлын хэсгийг ахалсан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наядын зардлыг бууруулсан амжилтыг гаргалаа. Менежментийн төлбөртэй холбоотой мушиган гуйвуулсан, буруугаар тайлбарласан мэдээллүүд яваад байна. Үүнийг тайлбарлая, менежментийн төлбөр зөвхөн 6 хувь байхад 3.95 болгож бууруулсан нь худлаа гэдэг зүйл яригдаад байна. Хэлэлцээр хийхээс өмнө Монгол Улс менежментийн төлбөрт гурван давхар төлбөр төлдөг байсан юм.

  • Нэгдүгээрт: Гэрээнд зааснаар үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6 хувь
  • Хоёрдугаарт: Төслийн санхүүжилтийн хүү, шимтгэлээс дахиад 6 хувь нэмж төлдөг
  • Гуравдугаарт: Дагалдуулсан Rio Tinto SOW үйлчилгээ гээд жилд ойролцоогоор $27.27-30 сая ам.доллар авдаг

Энэ бүх мөнгөн дүн нийлэхээрээ менежментийн төлбөр 10 хувьд хүрдэг байсан юм. Энийг бид олон улсын зөвлөх компани авахад "Хамгийн ихдээ 4.5 хувьтай байхад болохоор байна" гэсэн мэдээлэл өгсөн. Сая хэлэлцээр хийж ямар үр дүнд хүргэж чадсан бэ гэхээр үндсэн менежментийн төлбөрийг 3.95 хувь болгож бууруулсан. Мөн хоёр төлбөрийг шууд байхгүй болгож Монгол Улсад ирэх эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн.

Монгол Улсын Засгийн газар ОНТРЭ-д ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. ОНТРЭ-г явуулья гэвэл заавал хэлэлцээ хийх ёстой. Энэ хэлэлцээ яаж явагдах вэ гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-д зааснаа "Байгалийн баялагийн өгөөжийн дийлэнх хэсэг Монгол ард түмэнд ирнэ" гэсэн зарим дээр суурьлаж хийгдэнэ. 50+1 дээш хувьтай хэлэлцээрийг УИХ-аар оруулан олон нийтэд нээлттэй танилцуулаад батлуулах хуультай. Тийм болохоор хуйвалдах, нуух, амлалт авах үүрэг хариуцлага авсан зүйл байхгүй ээ.

ОНТРЭ болон Рио Тинто хоёр Оюу Толгой төсөл рүү орохдоо 80/20 зарчимаар тохиролцоод арбитараар баталгаажуулсан зүйл яригддаг. Монгол Улсын газар нутаг дээр байгаа газрын баялагийг Монгол Улсаас зөвшөөрөл авахгүйгээр хуваах асуудал яригдсан бол манайх зөвшөөрөхгүй. Энэ зарчмаа хоёр талд хоёуланд нь хэлчихсэн. Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байна. Ингэхдээ одоогийн байдлаар Монгол Улсад жишиг болсон гэрээ болох Орона майнингтай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний загвар болон бусад загвараар ч үзнэ.

Монголчууд Оюу Толгойн бүлэг ордоо бүтэн ашиглах ёстой. 1,500 метрийн гүнд байгаа энэ ордыг тусад нь дангаар нь уурхай хийх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Нийлүүлж ашиглах ёстой. Ингэхдээ Монгол Улс өөртөө авах өгөөжөө Үндсэн хуульдаа нийцүүлж авах зарчмаар ажиллана Сая талуудтай зарчмын санал дээр тохирцолцоонд хүрсэн. Одоо гэрээгээ шинэчлэн хийх ажлууд явагдана" гэсэн мэдээлэл өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button