УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Алтанхуяг: ОНТРЭ-гийн лиценз гэж байхгүй. Тэр лиценз Монголынх болсон байх ёстой

УИХ дахь АН-ын бүлгээс Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр " Рио Тинто компанийн гаргасан мэдээлэлд Оюу Толгойн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, энэ онд ногдол ашиг хүртэх тухай огт дурдаагүй. Эсрэгээрээ Онтрэ компанийн эзэмшиж байгаа лицензийн асуудлаар тодорхой ойлголцолд хүрсэн тул энэ төслийг урагшлуулахаар болсон гэх ноцтой агуулга байна" гэв.

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Онтрэгийн лиценз гэж байхгүй. Тэр бол Монголын лиценз болсон байх ёстой. Монгол Улс Онтрэтэй хэлэлцээ хийх ямар ч шаардлагагүй. Г.Дамдинням АМНАТ-ын төлбөрийг багасгана гээд хууль санаачлаад гүйгээд байгаа нь ашиг сонирхлын зөрчил" гэв.

Гишүүд дарах байр суурийг илэрхийлэв.

Б.Жаргалан: Засгийн газрын Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр амжтлтта болсон талаар маш сүртэй мэдэгдэл хийж байгаа. Харамсалтай нь, мэдэгдэлд дурдсан асуудлдууд нотлогдох баримтаар батлагпахгүй байгаа. Тухайлбал зээлийн хүүг бууруулсан хувь хэмжээ, энэ онд багтаж ногдол ашгаа хүртэнэ гэх мэт. Гэтэл хөрөнгө оруулагч тал буюу Рио Тинто хэлэлцээрийн асуудлаар гаргасан хэвлэлийн мэдээнд ямар ч тодорхой тоо баримт дурдагдаагүй байна.

120 дугаар тогтоолыг баталсан. үүний нэгдүгээрт Онтрэгйин комданийн эзэмшиж байгаа лицез Оюутолгойн гэрээнд тусдаа арга хэмжээ авах ёстой гэдэг маш тодорхой чиглэл өгсөн. Мэдээллийн маш их зөрүү байна. Үүнийг нягтлах хэрэгтэй. УИХ-д хүртэл ямар ч мэдээлэл алга.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: 2013 онд УИХ дээр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Онтрэгийн хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгон хувиргаж өгөх үйл явц нь хууль зөрчсөн. Дараа нь лицензийг түдгэлзүүлсэн. тэр бол Монголын лиценэз болсон байх ёстой. Рио Тинтой гэдэг компанитай Монгол Улс яривал ярина. Онтрэ гэдэг компанитай хэлэлцээ хйих ямар ч шаардлага байхгүй. АМНАТ-ын төлбөрийг багасгана гээд хууль санаачлаад гүйгээд байгаа нь Г.Дамдиннямын ашиг сонирхлын зөрчил. Хүмүүс надад нотлох баримт явуулж байгаа.

Л.Мөнхбаясгалан: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганаар эцэлэн батална. УИХ-ын гишүүд бүтэн хоёр сар гаран энэ асуудлаас холдоно. Эцэслэн батлахад хэн ч асуулт асуухгүй, шууд алх цохино. Хардаж байгаа шалтгаан нь дэлхийд зэсийн үнэ өмнө байгаагйүгээр өсчихсөн бахад майнах буулгая аа гээд оруулж ирж байна. Энэ бол Отрэ-д зориулж буулгаж байгаа хууль гэж харж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гэрч нь би
Гэрч нь би

Онтрег Риод өгч яасан ч болохгүй, Алтанхуягтай санал нэг

Togoo
Togoo

Одоо арай ч тэр дээрэмчдэд "зальдуулахгүй" байлгүй. Сайхан бүтээн байгуулалт болгочихоод бүгдээрээ хууль ёсоороо хувь хүртвээс амттай байх бус уу? Онтре-с авилга авахгүй байхыг ЗГ, ИХ-ынхнаас хичээнгүйлэн хүсч байна. Та бүхэн минь эрдэм, ухаанаа ард түмэндээ нэг бодитой харуулаач...

Эдийн засагч
Эдийн засагч

Рио-н эдийн засгийн алуучдын эрхшээлд орж нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж байна даа энэ Засгийн газар. Огцруулах нь зүйтэй.Хөөрцөглөөд байгаа 7.9 хувь болгож төлөх зээлийн хүү нь Рио-н авч буй зээлээс даруй 3-4 хувиар өндөр багйаа юм. Харьцуулаад байгаа бондын хүү нь манай жижиг компаниудын анх удаа олон улсын зах зээл дээр гаргаж байгаа, арилжааны зориулалттай бонд юм шүү дээ. Гэтэл Рио ямар компани билээ, хэдэн хувийн хүүтэй мөнгө олон улсын зах зээлээс босгож яадах билээ. Тэгээд ч энэ чинь арилжааны биш хөрөнгө оруулалтын зээл. Тиймээс энэ зээлийн хүү бол мөлжлөг хэвээрээ байна гэсэн үг. Түүнээс гадна хүүгээс хүү тооцдог луйврын схемийг болиулав уу, өмнө үндэслэлгүйгээр тооцсон байж болзошгүй 6,0 тэрбум долларын хүүгийн өрийг хэлэлцэв үү, одоо Оюу толгойн балансад бүртэчээд байгаа 20.0 тэрбум долларын зээл нв бүгд Оюу толгойн төсөлд зарцуулагдсан уу, Рио-н буруушаас болж нэмж гарсан зардлыг санхүүжүүлсэн зээлийг хэн төлөх вэ гэхчлэн маш их зүйл тодорхойгүй байна. Энэ оноос ногдол ашиг авна, тооцох аргачлалыг хэлэлцэж байна гэнэ. Ногдол ашгийг тооцож ядаад байх юм байхгүй. Оюу толгой ямар ашигтай ажиллана, компанид үлдээх тусгай зориулалтын нөөц, сангуудад үлдээх хэсгийг тохироод, үлдсэн ашгийг 34/66-н харьцаагаар хуваана. Гагцхүү Оюу толгойн ашигт нөлөөлөөд байгаа Рио луйвараар авч буй хүү, менежментийн төлбөр зэрэг зардал болон бусад зардлыг яаж тооцох вэ, хэрхэн хяналт тавих вэ, ачуулж буй баяжмалын хэмжээ, түүнд агуулагдаж байгаа зэс, алт болон бусад дагалдах элемэнтийн үнэн зөв тооцож байгаа эсэх, өөрөөр хэлбэл Оюу толгойн орлогыг зөв тайлагнаж байгаа эсэхийг хэрхэн хянах зэрэг зүйлийг Рио-н луйвчидтай хэлэлцэх ёстой. Түүнээс гадна Хөрөнгө оруулалтын луйврын гэрээгээр Рио-с суутган тооцох бүх татварыг чөлөөлсөн учраас эд ингэж луувар хийх боломжтой болсон. Түүнээс биш Монгол Улсын татварын хуулийн дагуу Рио-н авч байгаа зээлийн хүү, менежмэнтийн төлбөр, бусад төлбөрүүдээс 20 хувиар суутган татвар авах, Оюу толгойн борлуулсан зэс, алтнаас өсөн нэмэгдэх АМНАТ /борлуулалтын орлогын 11-15 хувиар/ авч байсан бол бидэнд эрх өгөөж нь хавьгүй илүү байх байжээ. Дашрамд дурьдахад өнөөдрийн байдлаар гэрээ байгуулж байсан үеэс зэсийн үнэ 3 дахин, алтны үнэ 4 дахин нэмэгдэж, хэдийн луйврын янз бүрийн зардал нэмсэн ч Оюутолгойн ашиг асар их болж, хүссэн ч эс хүссэн ч Монгол улсад ногдол ашиг төлөх болчоод байна.

Зочин
Зочин

Хурал нь намар болтол завсалачихсан уу ? Сайхан хулхинуудшүү !

Зочин
Зочин

Бас л залилуулжээ

Дэл
Дэл

Мянганбаяр харамсаж байгаа байх даа хэдхэн доллараар заржаад

Эдийн засагч
Эдийн засагч

Ашигт малтмалын хуулийн төсөл юу болов. Энэ чухал хуулийг чоно борооноор болгож болохгүй. Энэ засгийн газар болон зарим урвагч гишүүд Рио-н захиалгаар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бууруулахаар янз бүрийн аргаар их зүтгүүлж байна. МАН-ын бүлгээс уг асуудлыг огт хөндөхгүй орхино гэж нэг хошгоруулаад, дараа нь хуульдаа өөрчилдгөө өөрчлөөд мөрдөж эхлэх хугацааг тусдаа тогтоолоор, эсвэл мөрдөх журмын тухай хуулиар зохицуулна гэж гөлөг төөрүүлж байна. Нэгэнт Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ыг бууруулчихвал хэзээ мөрдөж эхлэхээс хамаарахгүй ОНТРЭ-ийн лицензтэй талбайн хөрөнгө оруулалтын гэрээг хийх үед нөгөө тал танай хуулиар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ 11-16 хувь биш, 1-5 хувь шүү дээ, хуульд заасан хувь хэмжээгээр л бид уг АМНАТ-ыг төлнө гэхэд бид яаж ч чадахгүй. Өсөн нэмэгдэх АМНАТ гэдэг бол уул уурхайн компаниас ямар ч зардал нэмж гарахгүйгээр зах ээлийн үнийн өсөлтөөс олж байгаа цэвэр ашиг юм. Тийм учраас өсөн нэмэгдэх АМНАТ-ыг харьцангуй ахиу хувь хэмжээгээр тогтоодог. Манайд 68 хувиар тогтоож байсан тохиолдол ч бий.

Мөн энэ Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх, ялангуяа өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бууруулахгүй бол бусад зэсийн төсөл явахгүй байна, хөрөнгө оруулагч нар ирэхгүй байна гэж худлаа үндэслэл хэлж байна. Гэтэл ирэх 3 жилд ашиглалтад оруулах зэсийн 5 ордын нөөц нь нийлээд 3 сая хүрэхгүй тонн зэс агуулж байгаа юм байна лээ. Гэтэл Оюутолгой 31,0 сая тонн /Хурц гуайн ярьснаар цаашид өсөх ба 60,0 сая тонн хүрэх боломжтой/ зэсийн нөөцтэй, ОНТРЭ-ийн лицензтэй талбайн нөөц 10,0 сая тонн зэс агуулж байгаа шүү дээ. Тэгэхээр 3 сая тонн зэс гаргахын тулд 40.0 гаруй сая тонн зэсээс авах өсөн нэмэгдэх АМНАТ-аа бууруулдаг ямар эдийн засагч байх вэ. Иймээс энэ Засгийн газарт найдалтгүй болох нь тодорхой байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хэлж байгаа хүн нь Алтанхуяг болхоос үнэн л дээ.Алтанхуягийг өндөр албан тушаалд суулгахгүй гишүүнээр байлгаад байвал зүгээр ч юмуу зөв юм яриад яваад байхаар шинжтэй.Өндөр албан тушаалд суувал зүгээр л самраад өгдөг хүн ш дээ.

Зочин
Зочин

хүрз барьсан хоноцуудаас салах болсон монголчуудаа . эх орондоо хайртай гэж хэн ч хэлж чадна . тоть ч гэсэн тэгж хэлж чадна . харин эх орон ард түмнийхээ төлөө чадах бүхнээ хийх амь насаа зориулах нь үйлдлээр л харагддаг юм шүү . Дамдинням бол худалч

Иргэн
Иргэн

Онтарэгийн лицензийг шууд хурааж ав. Худалдаж авсан мөнгөө магнатаасаа авна биз.

Зочин
Зочин

Энэ нэг юм бас Ерөнхийлөгчийн сонгуулийн сургаар илт популизм хийгээд эхэллээ?!! Хувийн өчүүхэн зорилгын төлөө Эх орны том эрх ашгийг золиослохоос буцахгүй хүн гэдэг ямар хүн бэ гэдэг нь ойлгомжтой??!!

Зочин
Зочин

Энэ нэг юм бас Ерөнхийлөгчийн сонгуулийн сургаар илт популизм хийгээд эхэллээ?!! Хувийн өчүүхэн зорилгын төлөө Эх орны том эрх ашгийг золиослохоос буцахгүй хүн гэдэг ямар хүн бэ гэдэг нь ойлгомжтой??!!

Иргэн
Иргэн

МАН мафиууд бид эх орондоо хайртай болчихлоо гээд уйлаад бид оюу толгойн гэрээг мундаг ашигтай болгчисон гээд байсан чинь 350- тонны алттай ОНТРЭ-бэлгэнд!! Ккк ОНТРЭ хувьцаа бирж дээр суга үрэрвээ хөөрхий

Зочин
Зочин

Зүйтэй

Sodnom
Sodnom

Ontroog ogno anaatiig bagasgana gej hashgirch baigaa ni eh oronch ervvl mongol hvn bish.shalgah heregtei.

Холбоотой мэдээ

Back to top button