Тээвэрлэлтийн замыг хааснаар өдөр тутмын үйл ажиллагаанаас гадна экспортын орлого тасрах эрсдэлтэйг сануулав
Цагаан хад орчимд "Эрс шинэчлэл хөдөлгөөн"-ий нэр бүхий иргэд, тэмцэгчид Оюутолгойн баяжмал явж өнгөрлдөг замыг хаасан нөхцөл байдал үүсээд буй. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар хориг саад учруулж хариуцлага тооцох тухай тусгайлсан үүрэг өгсөн.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-аас "Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж, баяжмал тээвэрлэлтийн замыг хааж байгаа нь экспортын орлого цаашлаад Монгол Улсын төсвийн төлөвлөсөн орлого тасрах сөрөг үр дагавартай. Аливаа асуудлыг Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцүүлэн, хууль дээдлэх зарчмыг баримтлан, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалсан мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд,
Иргэдийн зүгээс тавьж байгаа Оюу Толгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар Улсын Их Хурлын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын үүрэг даалгавраар байгуулагдсан Ажлын хэсгүүд хөрөнгө оруулагч талтай идэвхтэй хэлэлцээнүүдийг хийж байна. Энэ хүрээнд Оюу толгойн менежментийн төлбөрийг бууруулахтай холбоотой тодорхой үр дүнгүүд гарч байгаа билээ.
Иймд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн зүгээс аливаа асуудлыг Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцүүлэн, хууль дээдлэх зарчмыг баримтлан, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэж, уурхайн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг уриалж байна" гэжээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр хэдэн гадны хөлсний шантажчинг цагдаа очоод бялба нүдээр дахин ирэхгүй болтол хашраагаад хөөж явуул!!!
haa