НИЙГЭМУРЛАГ

АНУ-д нээлтээ хийсэн “Чингис Хаан: Домгийг амилуулах нь” үзэсгэлэнд 200 гаруй эд зүйл дэлгэжээ

АНУ-ын Миссури мужийн Канзас хотод байрлах Union Station-д Genghis Khan: Bringing the Legend to Life буюу “Чингис Хаан: Домгийг амилуулах нь” нэртэй үзэсгэлэн дэлгэгдэж байна.

Үзэсгэлэнд XIII зууны Монгол түмний хэрэглэж байсан зэр зэвсэг, хөгжмийн зэмсэг, үнэт эдлэл, шавар эдлэл, Хубилай хааны хаант засгийн үед ашиглагдаж байсан металл пайз зэрэг нийт 200 гаруй нэн ховор эд зүйлс дэлгэсэн байна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр авьяаслаг Монгол уран бүтээлчид үндэснийхээ хөгжмийг тоглож, үзүүлбэр үзүүлэх юм байна.

Сонирхуулахад, энэхүү арга хэмжээг “Dino Don” корпорацийн үүсгэн байгуулагч Дон Лессем зохион байгуулсан аж. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 26 хүртэл үргэлжилнэ.

Тус үзэсгэлэнг 10 жилийн турш дэлхийд таниулж яваа Н.Ганхуягтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Б.БАЙГАЛЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button