Үйл явдалХууль

ШШГЕГ-ын дарга А.Намасанд: С.Амарсайхан сайдын шахалтаар жолоочийнх нь төрсөн дүү болон эхнэрийг даргаар томилсон

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өнөөдөр ХЗДХ-ийн С.Амарсайхантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд салбарын сайд нь хөндлөнгөөс оролцож, нөлөөлж байгаа тухай ажилтнуудын гомдол санал олноор ирэх болсон талаар ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд хэлэв.

Тэрбээр  “ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан харьяа агентлагийн дотоод томилгоо руу орж, албан тушаалын шаардлагад нийцээгүй хүмүүсийг ажилд томилуулах гэж удаа  дараа шахаж дарамталсаар байгаа. ХЗДХ-ийн сайдын томилсон ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Мөнхдөл нь энэ хууль бус ажиллагааг гардан гүйцэтгэж байна. Бид бодлогын яамаа хүндэтгэж шийдвэрийг нь дагасаар ирсэн. Гэтэл ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өөрийн жолоочийн эхнэрийг ШШГЕГ-ын Түр хурахын амралтын газрын дарга болго гэдэг хууль бус шаардлагыг тулгасан. Бид тулгалтын дагуу жолоочийнх нь эхнэрийг дарга болгосон. Мөн жолоочийнхоо төрсөн дүүг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болго гэснийх нь дагуу бид болгосон. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол ажлаас чөлөөлнө хэмээн алба хаагч нарт дарамт үзүүлж байна.

ХЗДХЯ-ны Хяналт, шалгалтын газрын дарга н.Дамдинцэрэнгийн хүргэн дүүг дарга болго гэсэн, бас л болгосон. Зарим хууль зөрчсөн томилгоог нь хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр шахдаг дарамталдаг. Тэгээд бүх даалгавар шийдвэрээ бичгээр биш амаар өгдөг. Иймэрхүү шударга бус байдал бүр хэрээс хэтэрч байна. Өнөөдөр ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани манай дээр 4 сая гаруй ам.долларын төлбөртэй байж л байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль номынхоо дагуу явуул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Би хэн нэг сайдын хууль бус үүргийг биелүүлэх гэж төрд тангараг өргөөгүй. Монгол төрдөө тангараг өргөсөн төрийн цэргийн тусгай алба хаагч. Албан хаагчдынхаа аюулгүй байдлыг, албаныхаа хэвийн үйл ажиллагааг хангаж хамгаалж өнөөдөр бид, би дуугарахгүй юм бол хэн дуугарах вэ гэсэн үүднээс энэхүү мэдээллийг хийлээ” хэмээв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button