А.Намсамандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал А.Намсаманд нарын хоорондын маргаан дээд цэгтээ хүрснээс хоёр хоногийн дараа Засгийн газраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, А.Намсаманд есдүгээр сарын 14-нд хэвлэлийн хурал хийхдээ С.Амарсайханыг ШШГЕГ-ын дотоод томилгоонд оролцож, өөрийн жолоочийн эхнэр, төрсөн дүү болон бусад хүмүүсийг удирдах албан тушаалд томилохыг шаардсан, биелүүлэхгүй тохиолдолд дарамт шахалт үзүүлдэг хэмээн мэдэгдсэн.
Харин С.Амарсайхан уг мэдээллийг няцааж, А.Намсаманд болон ШШГЕГ-ын зарим удирдлагатай холбоотой төсөв, хөрөнгө, орд ашиглалт зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн мэдээлэл өгсөн юм. Ингэснээр сайд, агентлагийн даргын хоорондын маргаан зөвхөн томилгооны асуудлаар хязгаарлагдахгүй, ШШГЕГ-ын үйл ажиллагаа болон бусад холбогдох асуудлыг хамарсан зөрчил болж өргөжсөн.
Энэ дуулианы дараа өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдсан нөхцөл үүссэн тул ХЗДХ-ийн сайд болон харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг хамтад нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖДҮ-гийн 950 саяыг авч байсан шигээ 3.5 тэрбумыг хувийн сургуульдаа авах асуудал бол энэ шуугианд дарагдаад өнгөрөх ёстой л байх даа.
Амарсайхан хаана очсон газраа дандаа л ойрын хүрээллийн хүмүүсээ эхнэр нөхрийг албан тушаалд томилдог нь үнэн штээ гэхдээ газар хэлтсийн даргаар шүү юу ч мэдэхгүй мэргэжлийн бус хонин сүргээ бусдын хашаанд борддог нь туйлын үнэн
Зөв
Сайд гэх мэт дээд албан тушаалтныхаа хууль зөрчсөн ашиг хонжоо хайсан үйлдлийг илчилсний төлөө ингээд арга хэмжээ аваад байх юм бол төрийн албан хаагчид мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж эс үйлдлээрээ гэмт хэргийн хамсаатан болоод байх юм бишүү?
Намсаманд гэж хэзээний Дүлзэн,Түгжил л дээ. Цагдаа хүчнийхэн бараг цөмөөрөө ийм л утгагүй хар юмнууд байдаг ш дээ !
Боловсолгүй, нэг их дээрэлхүү зантай,
албан тушаалаараа далайлгаж, амьтан хүн айлган сүрдүүлж амьдардаг гутам шигтай л нөхөдшүү дээ !!!