Хоригдлыг зөвшөөрөлгүй болон цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй гэв

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл гараад буй.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хоригдлын цалинтай ажлын байрыг 30 хувьд хүргэхээр тусгасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлуудын ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн, хоригдлыг цалинтай ажлын байраар хангаж, шагналын хоног олгон, бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг барагдуулан ажиллаж байна гэлээ.
А.Намсаманд: С.Амарсайхан сайдын хэлснээр жолоочийнх нь эхнэр, төрсөн дүүг даргаар томилсон
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын залруулга мэдэгдэл,
"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 214.6. “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно”
217.1. “Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хорих ялын 50-иас дээш хувийг эдэлсэн хоригдлыг харуул хамгаалалтгүй, 50-иас доош хувийг эдэлсэн хоригдлыг хорих ангийн өөрийн үйлдвэрлэл болон хорих ангиас гадуур прокурорын зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр харуул хамгаалалттай хөдөлмөрлүүлж болно” гэж тус тус заасны дагуу гэрээг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлстэй ажиллуулахыг зөвшөөрдөг гэжээ.
Мөн хорих анги, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд Прокурорын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавин ажилладаг. Иймд хорих байгууллагын удирдлага, алба хаагчид хоригдлыг зөвшөөрөлгүйгээр гадна хэсэгт болон цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй. Дээрх асуудалтай холбогдуулан Прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн нэрээр мөрдөс зүүчихсэн мөртлөө улс төрийн арга хэмжээнд оролцоод явж буй энэ бүх дарга нарын мөрдөхийг хурааж ажлаас гь хал
Генералгуай дундаас мөнгө цохидог тухай ажилчид чинь гомдол гаргасан гэсэн таануус цалингий өгч харагдаач өгсөн бол гарын үсэг он сарыг нь харуулчих төрийн ажлыг хуулийн дагуу чин сэтгэлээсээ хийж чадахгүй бол зайлах хэрэгтэй
Сайнбуянгын хүүхдүүд ер нь их хэцүү нөхдүүд шүү
????????????
Харин ч үнэн байх шүү.аль соц үеэс цэргийн дарга хурандаа генёралууд цэтгээр хүүхдээ харуулж хоолоо хийлгэж гэрээ цэвэрлүүлж байшингаа бариулдаг тэрч бүү хэл саяхан ХзДХЯны хуучин сайд мэнгэт Нямдорж хоригдллуудаар 2 хар хаусаа бариулж байгааг ТВ ээр гаргаж байсан биздээ.
shaaldaa irged teneg bish ingej ulaahgui hud yardag nuhdig uls turch gn mongol ulsin tangarag urgusin genral hun bj ingej uls turjij blhgui yuni tuluu yh gj tangarag urugluu sanaach malaa
Үе үеийн дарга нарын чинь хийдэг ажил байх шүү нээх боломжгүй гэчихсэн байна Түмэн олон хараад мэдээд байхад бас худлаа хуцнаа чи
horigdol bolhooroo hunii erh edleh erhgu boldog yumuu ajil hiilgesen l bol holsiig n toloh yostoi ene tal deer ene huniig hundelj bn