Нийгмийн

Шатахуун олголт дууссаны улмаас иргэн шатахуун түгээх станцын ажилтантай маргалдаж, зодолджээ

“Дундговь аймгийн Сайнцагаан сумын Шунхлай клонк дээр хүмүүс зодолдоод байна” гэх мэдээлэл энэ оны есдүгээр сарын 13-ны өдрийн 15 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад шатахуун түгээх станцаас иргэдэд шатахуун олгохдоо дугаар тарааж, тухайн дугаарт үндэслэн шатахуун олгож байжээ. Шатахуун олголт дууссаны дараа 41 настай, эрэгтэй “Г” тус шатахуун түгээх станцын ажилтан 22 настай, эрэгтэй “Э”-тэй маргалдаж, хэл амаар доромжлон, биед нь халдсаны улмаас харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.3.1 “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Колонкын түгээгч нар их зантай харилцааны соёлгүй даам гарсан нөхөд болсон шүү
Үйлчилгээний ажилтан гэдгээ мартсан гарууд

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

shorond ni yavuulaldaa

Зоо
Зоо

Нохой шиг муу муудааа гэхэээс

Холбоотой мэдээ

Back to top button