Насан хүрээгүй иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрчээ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны есдүгээр сарын 26-ны өдөр 17 настай, эрэгтэй, “Т” нь Nissan Juke маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, шалгалтын ажиллагаа явууллаа.
Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.а-г зөрчсөн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автомашин жолоодсон, мөн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь жолоодох эрхгүй хүнд автомашины жолоодлогыг шилжүүлсэн болохыг тогтоон хуулийн хариуцлага тооцов.
Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэдээ болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой эрсдэл учруулахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.