Гадаад мэдээДЭЛХИЙ

Сингапурт машин эзэмших эрхийн ГЭРЧИЛГЭЭ нь гэхэд л 106 мянган ам.долларын үнэтэй

Сингапур улс 1990 оноос хойш 10 жилийн хугацаатай машин эзэмших эрхийн гэрчилгээ олгож эхэлсэн. Тус улс маш жижиг газар нутагтай, нэг захаас нөгөө зах руу машинтай цаг хүрэхгүй хугацаанд туулж болдог.

Ийм учраас авто машин эзэмших гэрчилгээ олгодог болсон юм. Гэвч цар тахлын дараа машин эзэмших эрхийн гэрчилгээний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Лхагва гарагт /2023.10.04/ машины гэрчилгээний үнэ 2020 оны үеээс дөрөв дахин нэмэгдэж 146,002 сингапур доллар (106,376 ам.доллар) болсон байна.

Татвар, машин эзэмших гэрчилгээ зэргийг оруулбал “Toyota Camry Hybrid” загварын авто машин 251,388 сингапур доллар (183,000 ам.доллар) хүрэх юм. Харин энэ загварыг АНУ-д худалдаж авахын тулд 28,855 ам.доллар шаардлагатай.

Сингапурт нэг авто машин эзэмших нь орон сууцны байр худалдаж авахаас үнэтэй тусах аж. Засгийн газраас хөнгөлөлт үзүүлж авах жижигхэн орон сууцны байр 125,000 сингапур долларын үнэтэй байдаг юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-06 14:01

tegeed yahuu manaih bas tehuu

Зочин нь байна аа
Зочин нь байна аа
2023-10-06 14:04

Сингапурын нутаг дэвсгэрийн хэмжээ 728.6 km², харин Монгол Улсынх 1,564,000 km². Тэр дундаа Улаанбаатарынх 4,704 km² гэхээр �##�ь баримтыг ямар баримтад тулгуурлаж мэдээлэх вэ гэдгээ бодууштай

Зочин
Зочин
2023-10-06 14:21

Angli hel ii medlegui setgyulch uhaantai orkuudaa, um unsh angli hel ezemshd

Зочин
Зочин
2023-10-06 15:15

Mongol bol bukh khun mashintai baikh uls umnu hamgiin yaduu khuniig chuduriin gants moritoi gedeg baisan biz dee ter ied singagiin khamgiin bayan ni moritoi ch baisan yum biluu

Зочин
Зочин
2023-10-06 15:34

МАН гарууд эднээс туршлага судлана гэнэ дээ

Уншигч
Уншигч
2023-10-06 17:13

Гол нь тэнд явган явах нөхцөл, ая тухтай амьдрах, хүний эрх, хууль хэрэгжих нөхцөл гээд бүх суурь нөхцөл нь хэд дахин илүү түвшинд байгаа. Энийг орхигдуулаад шууд машин эзэмших татвар яриад эхэлбэл юу болноо? УБ-т дуртайдаа машин унаж байгаа хүн маш бага хувь эзэлнэ шүү.

ОДОО БАЙГАА ХҮН ЯАГ ЮУ ХИЙСЭН ЮМ????????
ОДОО БАЙГАА ХҮН ЯАГ ЮУ ХИЙСЭН ЮМ????????
2023-10-06 17:14

МОНГОЛЫГ СИНГАПУРТАЙ ЗҮЙРЛЭЖ БОЛОХГҮЙ

Иргэн
Иргэн
2023-10-06 18:05

Иймэрхүү, бидэнд огт падгүй мэдээ тавих хэрэггүй.

Зочин
Зочин
2023-10-06 18:38

Машины татварыг нэмж, замаа сайжруул!

Зочин
Зочин
2023-10-06 19:05

Хэнийг хэнтэй харьцуулаад байгаан синга иргэн хэр орлоготой монгол хүн ямар ц�##�ин тэтгэвэртэй ямархуу орон байртай билээ тэнд зам харилцаа нийтийн тээвэрийн хөгжил орон сууц гэр орондоо очих зам зуурын орчины нөхцөл манайтай харьцуулашгүй биз дээ энд автобусаар харина гэвэл бараг хөлдүүс болно нийтийн унаанд суугаад гэрээсээ хаа хол буугаад харанхуй гудамжаар бүтчиж х�##�тирч унан тусан гэрийн бараа амьд харив�##� бараг бурхан тэнгэртээ з�##�бирах шахна

хүннү
хүннү
2023-10-06 20:23

Харьцуулах зүйлээ олж дээ. Сингапур бол азийн бар улс, монгол бол азийн улны улс. Хөрсөн дээрээ буунаа нөхдөө.

Зочин
Зочин
2023-10-07 20:46

Жилийн 4н улир�##�д тогтмол зунаараа байдаг улстай жилийн ихэнх нь хүйтэн хавсаргатай байдаг хатуу ширүүн уур амьсг�##�тай улсыг харьцуулаад бай. Синга шиг дулаахан байсан бол дугуй унаад л явийшдээ

Холбоотой мэдээ

Back to top button