1-2 насны багачуудын томуугийн дархлаажуулалт дөнгөж 37.6 хувьтай байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг манай улс жил бүр харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийдэг.
Өнөөдрийн байдлаар (2026.10.05) вакцинжуулалтын хамрагдалт улсын хэмжээнд 62 хувьтай байгаа бөгөөд зорилтот бүлгийн 310 957 хүн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан талаар ЭМЯ-аас мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар хотод хамрагдалт 67 хувьтай, орон нутагт вакцинжуулалтын хамрагдалт 55.5 хувьтай байгаа аж.
Хүйтний улиралд бага насны хүүхдүүд ханиад томуу тусах нь элбэгшдэг учраас томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулахыг албаныхан уриаллаа.
Тухайлбал, 6 сартайгаас 1 нас хүртэлх нярайн хамрагдалт 65.7 хувь, 1-2 насны багачуудынх дөнгөж 37.6 хувьтай байгаа бол 3-6 настай хүүхдүүдийнх 82.4 хувьд хүрчээ. Иймд бага насны хүүхдүүдийн вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал байгааг мэргэжилтнүүд сануулж байна.
Г.САНСАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.