Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д. Нарангэрэл “Вирусийн тархалт 2-4 сар үргэлжилдэг тул иргэд хувийн ариун цэврээ сайтар сахиж, амны хаалтыг зааварчилгааны дагуу тогтмол зүүх чухал. Монголд маскны хомсдол үүссэн тул иргэд өөрсдөө хийх хэрэгтэй” гэж онцоллоо. Мөн вирусийн нууц үе нь 2-14 хоног үргэлжилдэг бөгөөд нэг хүн нууц үедээ 6-7 хүнд халдвар тараах өндөр эрсдэлтэй тул амны хаалтыг заавал зүүх хэрэгтэй гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнөөдрийн байдлаар /2020.02.11/ коронавирусийн нийт 4399 тохиолдол бүртгэгдсэнээс 1018 нас баралт бүртгэгджээ. Мөн Франц, Герман, Япон, Малайз зэрэг орнуудад 391 тохиолдол бүртгэгдээд байна.
Эрүүл мэндийн яамнаас өнгөрөгч сар /2020.01.04/-аас эхлэн дөрөв дэх удаагаа эрсдлийн үнэлгээ хийж байгаа. Улирлын томуу, уушгины халдварыг илрүүлэхээр 3000 гаруй төхөөрөмжийг авчрахаар болсон .
Түүнчлэн ирэх сарын 2-ныг хүртэл Авто замын боомтуудаар нүүрс тээврийн хөдөлгөөныг хязгаарлаад байгаа юм.











