НИЙГЭМ

Ойгон нууранд живсэн 143 үхрийг гаргаж байна

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-16-нд салхи 16-17 м/с хүрч, цасаар шуурсан. Шуурганы улмаас 10 айлын 143 үхэр Ойгон нуур руу туугдан, нуурын мөс цөмөрч живсэн.

Сумын Засаг даргын нэгдүгээр сарын 31-ний өдрийн албан бичгээр үхрийн сэг зэмийг татан гаргах ажлыг эхлүүлээд байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 16 алба хаагч, гурван автомашин, Цагдаагийн газрын хоёр алба хаагч, нэг автомашин, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дөрвөн ажилтан, нэг автомашин,  тус сумын Засаг даргын Тамгын газрын 34 ажилтан, зургаан автомашин, орон нутгийн 10 иргэн, таван автомашин, нийт 66 хүн, 15 автомашинтай  нэгдүгээр сарын 11-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд таван бүлэгт хуваагдан 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргасан. Мөсний зузаан 40-80 см байна. Өнөөдөр дээрх ажлыг дахин 09:00 цагаас дахин эхлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button