НИЙГЭМ

Ухань хотын иргэдэд туслах хандивын дансанд 2 сая орчим төгрөг цуглажээ

Өнөөдөр /2020.02.12/ Ухань хотын иргэдэд туслах “Нэг хүн-Нэг мянган төгрөг” хандивын аяны талаар Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци болон Монгол, Өвөр монголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс мэдээлэл хийлээ.

Тус хандивын аяныг энэ сарын 2-ны өдрөөс эхлүүлсэн билээ. Одоогоор аяны хүрээнд 2 сая орчим төгрөг цугларсан юм байна.

Энэ талаар Р.Мөнхбат хэлэхдээ “Монгол улс халдвар тархах хамгийн эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Коронавирусээс сэргийлж, халдварын голомт болох Ухань хотын ард иргэдэд туслахаар тус хандивын аяныг эхлүүлээд байна. Иймд та бүхэн сэтгэлийн дэм үзүүлж аянд нэгдэхийг хүсэж байна” хэмээн мэдэгдлээ.

Гуравдугаар сарын 2-ны 00:00 цагт хандивын аянаа хааж, маргааш нь БНХАУ руу цугласан мөнгөн тусламжийг илгээх юм байна.

Дансны дугаар: 5041577857 Хаан банк Р.Мөнхбат

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-12 20:53

Дансаа илгээсэнд баярл�##�аа. Бяцхан хандив хийнээ. Хятадын ард олон зовж байгаа шүү. Коронаг Хятадууд дийлнэ гэж боддог.

Зочин
Зочин
2020-02-13 10:59

Мэдээ бичиж байгаа бол тодорхой, ядаж дансны дугаарыг нь бичээч.

Холбоотой мэдээ

Back to top button