НИЙГЭМ

Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна

2020 оны 02  дугаар сарын 15-ны 20 цагаа­с 2020 оны 02 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус,  Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр 30-35 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус, цас багатай энгэр газраар 13-18 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Дархадын хотгороор 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, цас багатай энгэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар  4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийөөр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 17-23 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 16, 2020 10:00

TSAG HOJNOO. MUU. HUDALCH. YRUU. HAIRAGCH. CHINI.ODOO.ENNII.HIIH.AJIL.GEJ.ER.N.YU.BAIDGIIN.HUDLAA.HUTSAJ.BAIGAAN.YM

Холбоотой мэдээ

Back to top button