НИЙГЭМ

“Иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Цагаан сар тэмдэглүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллана”

Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр /2020.02.15/ өргөтгөсөн хуралдаанаа хийлээ.

Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх байдлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын  дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.СУРТАЛЧИЛГАА

Тэрбээр “Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавирусын халдвартай тохиолдол бүртгэгдээгүй. Нийслэлийн Засаг Даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дэлхий нийтэд коронавирусын 64,161 тохиолдол бүртгэгдэж,1,485 хүн нас барсан, 6,891 хүн эдгэрсэн дүн мэдээтэй байна. БНХАУ-ын Ухань хотоос ирсэн оюутнуудаас авсан  давтан шинжилгээний дүн сөрөг гарсан. Нийслэлийн харьяа Эрүүл мэндийн байгууллага иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс  24 цагаар зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна” гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Монгол Улсын Ерөнхийлөгчийн аравдугаар зарлигийн хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Харин арга хэмжээ авах багийг НМХГ-т байгуулаад явж байна. НМХГ-аас нийт байцаагчдын 60 хувьд нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээр хангаад байна. НМХГ-аас 380 хүнд сургалт зохион байгуулж, нийт байцаагч нарт зааварчилгааг ХӨСҮТ-өөс хүргүүлсэн.

Шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд 7,950 аж ахуй нэгжид ариутгал халдваргүйтгэлийг хийж байна.

Нийслэлийн Засаг Даргын 168 дугаар захирамжийн хүрээнд сүм хийдийн удирдлагуудад хурал цуглаан зохион байгуулахгүй байх мэдэгдлийг хүргүүллээ. 889 аж ахуй нэгжийн баар, караоке зэрэгт хяналт хийж зөрчил тухай бүрт хариуцлага тооцон ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа бүрэн зогссон гэж” мэдэгдлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр үргэлжлүүлэн нийслэлд хийгдэж байгаа ариутгал халдавргүйтгэлийн ажлын явцын талаар мэдээлэл өглөө.“Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ,хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв гээд нийт 394 мянган метр квадрат талбайд ариутгалыг хийлээ. Холбогдох журмын дагуу 37 тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд ариутгалыг хийж байна. Мэргэжлийн байгууллагаас ариутгалын бодисыг шинжилсэн. Мөн нийслэлийн хэмжээнд эрсдэл бүхий цэгүүдээс 58 мянган тонн хур хогийг төвлөрсөн хогийн цэгрүү зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.Мөн төмөр хайс хашлага тэмдэг тэмдэглэгээг угаах ажлыг зохион байна” гэв.

Ийнхүү урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Онцгой Комиссын Дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.

"Өнөөдрийн байдлаар Монгол улсад энэхүү вирус илрээгүй байгаа ч бид санаа амарч болохгүй. Өглөө болгон нас баралт нэмэгдэж байна. Нийслэлд гарч байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх тал дээр Дүүргүүдийн онцгой комиссын дарга нар онцгой анхаарах шаардлагатай. Төр засгаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх уриалга, зөвлөмж гаргасан ч үүнд хяналт тавих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй.

Хүн олноор цугладаг гэр болон амралтын газруудад хяналт тавьж ажиллана. Урьдчилан сэргийлэх тал дээр нийтийн тээврийг хүртэл зохицуулалт хийх ажил явагдана. Айл хэсэхгүй байх, аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрийн бүх шатанд эрсдэлийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор захирамж гарч ажиллаж байна.

Дэлхийд хурдацтай тархаж байгаа цар тахлаас бид сонор сэрэмжтэй байж иргэдээ хамгаалах, хүнд нөхцөл байдлыг даван туулна. Энэ хүнд нөхцөл байдалд нийслэлийн иргэд ч гэсэн хариуцлагатай байх шаардлага тулгарч байгаа билээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт амны хаалт зүүгээгүй бол үйлчлэхгүй байхаар болсон. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед элдэв төрлийн нян, бактери нэмэгдэх эрсдэлтэй тиймээс ариутгал халдваргүйтгэлийг шуурхай хийж бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг даалгаврыг НОК-ын гишүүдэд өгнө" гэлээ.

Мөн хуралдааны төгсгөл Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigts
Unshigts
2020-02-16 17:19

Зөв шүү, хятадууд цагаан сар гэж нааш цаашаа яваад л энэ өвчнөө зад тавьсан шүү дээ. Хөдөлгөөн хятадын цагаан сар болоогүй байсан бол ингэж их тархахгүй л байсан даа! Одоо бүр цар тахлын хэмжээнд очлоо шүү дээ!!!

Сайхан
Сайхан
2020-02-16 19:32

захын хян�##�тын байцаагч нарыг ажлын сайн хийлгэмээр юм аа.Гадаа ил задгай мах жимс жимсгэнэ зарах юм зарж байгаа хүмүүс нь хүртэл амны ха�##�т байхгүй нус цэр шүлсээ нулимаад тамхи татаад л зогсож байх юм.Ер нь маскгүй хүнд үйлчлэхгүй гээд зарлиг гаргав�##� таарна.

Баагий
Баагий
2020-02-16 20:20

Ард түмнээ хязгаарлана гарч орохын хориглоно гэж ярьж байх шиг байна. Хятад цагдаа шиг арай дарж унагаж гавлах юм биш биз дээ. Тэгээд иргэд чинь ганц хоёр татсан таарна. Зөрчил зодоон цохион үүсэх вий дээ. Зүгээр л хилээ хаачих. Соёлтой золголт.архи дарсны хэрэглээ.хүнсний аюулгүй байд�##�ын т�##�аар нь сайн хэлж ярьж сурт�##�чилаа. Монгол хүнийг хааж боох тусам эвгүй шүү.

Зочин
Зочин
2020-02-16 21:18

Иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй дээ.Ялангуяа сүм хийд.Зарим хүмүүс уламжл�##� зан заншлаа дагаж золголгүй яахав настан буур�##�даа очилгүй яахав гээд л байх юм.Хятад цагаан сар хийгээд л х�##�двар хурдацтай тархсан гэдгийг хүн бүр ойлгоосой.

Зочин
Зочин
2020-02-16 23:14

Хуц нь биз та нар бидны төлөө ард түмэний төлөө юу хийсийн аав ээжтэйгээ �##�на гэсэн ч золгоно мэдээ даварцан муу гөлөгнүүд хэний хүчээр ямар мөнгө идээд явж байгаагаа мэдэхгүй

Иргэн
Иргэн
2020-02-17 11:56
Reply to  Зочин

Энэ ямар эргүү хүүр вэ өөрийн чинь эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө авсан арга хэмжээ за зөрж мөөрөөд яадаг үхэр вэ чи өвчин тусчихв�##� бүүр их юм хуцах нөхөр үү гүй юу

Зочин
Зочин
2020-02-16 23:27

Сайн хян�##�т тавихгүй бол хөдөөнөөс ирж золгоно. Хөдөө явж золгоно гэсэн хүмүүс их л байна. Манайх бол хүн оруулмааргүй л байна. Өвчин зовлон зүгээр болсон цагт хэзээ ч золгож болно. Гэвч зарим нь ойлгохгүй ирнэ гээд л байх юм. Ирнэ гээд байгаа хүмүүсийг үнэхээр гайхаж байна. Засгаас хууль журам гарсан гэртээ л хийнэ гэхээр манай хадмууд бол намайг барьж идэх нээ. Яадаг ч юм байгааан.

Иргэн
Иргэн
2020-02-17 12:10
Reply to  Зочин

Сонгуулиар л золгоё гээд л хэлчихгүй юу

Ahmad owoo ni
Ahmad owoo ni
2020-02-17 08:00

Mongol yos bn da moroo gargaj tahil shvteendee idee budaagaa tawij svvgee orgoj hulgana jilee ugtalgvi yaahw dee ter wirvvs ni orj ireegvi bol hamariin haniad ch hvreegvi bid chin vr hvvhedteigee yoslnoo .ene wirvs Mongold ileeegvi gee biz dee ......??????

Tahal oirhon bn
Tahal oirhon bn
2020-02-17 11:51

Zahuudaa narantuul harhorin haagaachee hudaldagch nar mask zuuhgui bna avtobus bohir bnaa

Luivarchid
Luivarchid
2020-02-17 11:53

Bank ni zeel huugee hytadaduud zogsoon bna bank ondor bank bus luivarchid 2sar zogsoo

Холбоотой мэдээ

Back to top button