НИЙГЭМ

“Барилга экспо-2019” өнөөдөр эхэлнэ

“Барилга экспо-2019” олон улсын үзэсгэлэн, яармагийг тавдугаар сарын 3-нд буюу өнөөдөр “Мишээл экспо” төвд нээнэ.

Үзэсгэлэнд нийслэл, аймаг, орон нутагт хэрэгжүүлж буй нийт 80 орон сууцны шинэ төсөл, хөтөлбөр танилцуулж, ипотекийн зээлийг хувийн орон сууцанд олгох болсонтой холбогдуулж амины орон сууц барьж төлөвлөж буй байгууллага, ААН зэрэг нийт 120 компани оролцож мэдээлэл өгөх талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Үзэсгэлэнгийн үеэр БХБЯ, Төрийн орон сууцны корпораци, “Тэнхлэг зууч” компани хамтран хийсэн Монгол Улсын 2018-2020 он хүртэлх ойрын гурван жилийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээг тодорхойлсон судалгааг танилцуулах аж. Мөн ипотекийн зээлийн журам, нөхцөл байдлын талаар БХБЯ-наас мэдээлэх нь. Шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниуд болон арилжааны банкнууд ипотекийн зээлийг хэрхэн олгож байгаа талаар танилцуулна. Үзэсгэлэн яармаг нь төрөөс ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж 500 тэрбум төгрөг болгосноор шинэ орон сууц болон амины орон сууцны эрэлт өсөж буй үед болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button