УЛС ТӨР

А.Энхманлай: Газар олгох 370 субъектын давхардлыг хуулийн шинэчлэлээр шийднэ

Барилга, хот байгуулалтын яамнаас Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа.Энэ үеэр шинэчилсэн найруулгыг Засгийн газрын баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэнэ хэмээн мэдээлэв.

Газрын тухай багц хуулийг Засгийн газарт өнгөрсөн гуравдугаар сард өргөн барьсан билээ. Газрын багц хууль нь 2002 онд батлагдсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 32 удаагийн өөрчлөлтийг хийсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус хуульд шинжилгээ хийхэд 61 давхардал, зөрчлийг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулиас гадна 60 гаруй хууль, 200 гаруй эрх зүйн актаар газрын харилцаатай холбоотой асуудлыг шийдэж байгаа гэсэн үг юм. Энэ нь олон нийтэд төөрөгдөл бий болгож буй тул хуулийг шинэчлэх хэрэгтэй хэмээн үзэж буй.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай газрын харилцаа тогтолцооны нэгдсэн удирдлага алдагдсан асуудалтай байгаа гэлээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар зургаан яаманд газрыг олгох, бүртгэх, төлөвлөх, зохион байгуулах ажлыг давхардуулж, хийж байна. Үүний тод жишээ бол БОАЖЯ тусгай хамгаалалттай газарт газар олгох харилцааг хийж байгаа явдал юм. Улсын хэмжээнд газар олгох эрхийг 370 гаруй субъект эзэмшиж байгаа. Талуудын оролцоог хангах эрх зүйн зохицуулалтыг хийж байгаа нь энэ юм" гэлээ. Шинэ хуулийн төсөл нь цахим системээр буюу хүний оролцоогүйгээр бүртгэл, төлөвлөлт зэргийг хийхэд чиглэсэн ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 15:33

Зуслангийн газар авъя газар зөндөө байгаач шударга бус энэ �##�быг яамаар ч юм

Зочин
Зочин
2022-11-23 15:33

Газрын �##�ба өөрсдөө газраа маш их зарж бна

Зочин
Зочин
2022-11-23 15:34

газраа өмчлөж авах гэхээр өгөхгүй байна.мөнгөтөй танил т�##�аараа өгдөг гомдол гарганаа

Зочин
Зочин
2022-11-23 15:37

Olon jil hoishlogdsoor baina kadastrt oruulaal baisan ezemshij umchluh bolohoor zuvshuurul garahgvi yum

Зочин
Зочин
2022-11-23 15:37

Ezemshihtei gazaruud chin tegee yaaga zaragdaad bdag ym

ennie
ennie
2022-11-23 18:16

Энэ нөхөр ажлаа хийж бгам уу газрын луйварын асууд�##�д зөндөө орооцолдсон хүн дэ

Холбоотой мэдээ

Back to top button