НИЙГЭМНийгэм мэдээУлс төрийн мэдээ

"Иргэд болоод түргэн тусламж, онцгой, цагдаагийнхан хаяг хайж төөрч, будилахгүй болно"

УИХ-ын үдээс хойших чуулган 42 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Үдээс хойших чуулганаар Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Ажлын хэсгийнхнээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Кадастр ярихаар газар ярьдаг. Газар ярихаар хаягжилт ярьдаг. Тэгэхээр энэ хаягжилтын асуудлаа бид яаж шийдэж байгаа вэ. Ялангуяа байгууллагын хаяг нь ил байддаггүй. Гадаадын жуулчид ирэхээр хаяг нь тодорхой бус байгаад байдаг. Нэгдсэн хаягжилт байдаггүй, Монгол Улсад. Заавал нэг Их дэлгүүрийн хажууд, тэр хөшөөний хажууд гэж байршлаа зааж өгдөг. Үүн дээр ямар бодлого баримталж байгаа вэ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай: Хаягжилтыг олгож байгаа субьект нь маш олон, замбараагүй. Задгай, түр гээд янз бүрийн байдлаар хаягжилтын асуудлыг шийдэж байсан. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газраас хаягийн шинэ системд шилжүүлсэн. Олон улсын стандартын дагуу шинэчлэгдэж олгогдохоор бэлэн болсон байгаа. Хаягийг хэн, ямар шийдвэрээр олгох нь тодорхой болсон. Цахим хаягийн системийг үүсгэсэн. Цахим хөгжил харилцаа холбооны яамтай бид бүхэн хамтраад ажлын хэсэг байгуулсан. Шинэ хаягийн систем рүүгээ шилжүүлэх гээд ажиллаж байгаа.

Иргэдийн бичиг баримт дээрх хаяг цахим руу шилжинэ. Хөдөө орон нутаг болон нийслэл хотод хаягжилтыг тэмдэгжүүлэх ажлыг хийж хэрэгжүүлээд эхэлж байгаа. Тэмдэгжүүлэлтийн нэгдсэн стандартуудыг батлуулсан байгаа. Тэгэхээр хаягтай холбоотой асуудал цэгцэрнэ. Хамгийн гол нь бизнесийн байгууллага, төрийн үйлчилгээний байгууллагуудад шинэ хаягийн системээр байршил тогтоох системийг давхар хөгжүүлж буй. Ингэснээр түргэн тусламж, цагдаа, онцгойгийнхон зөв хаягаар очиж, ажлаа хийдэг болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-11-25 20:39

Хаягжилт хийж чаддаггүй хотын захиргаа -21 зууны гайхамшиг.

Зочин
Зочин
2022-11-26 19:44

Их хур�##�д сууж яагаад ажлаа таслаад улсаас зүгээр ц�##�ин аваад байдаг юм бэ т�##� хувь нь ажлаа таслаад байхдаа яах вэ дэ их хурлын хур�##�даандаа оролцож ажил төрлөө хиых сонирхолгүй бол болиод өөр нэгнийг ядаж ард иргэдээсээ их хур�##�д оруулааё ч

Холбоотой мэдээ

Back to top button