НИЙГЭМ

“Монголын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнг Варшав хотноо гаргана

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзав. Энэ онд Польш, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд ирэх гурав, дөрөвдүгээр сард хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буйг Элчин сайд Кшиштоф Бойко уулзалтын эхэнд онцлов. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Варшав хотноо “Монголын нэг өдөр” нэртэй “Чойжин ламын сүм музей”-н үзмэрүүдийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах аж. Харин ирэх дөрөвдүгээр сард Польш, Монгол Улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн өнөөдрийн уулзалтаар хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, бусад томоохон хотуудтай найрамдалт харилцаа тогтоох талаар ярилцав. Улмаар хотуудын найрамдалт харилцааны илэрхийлэл болгож Улаанбаатар хотын нэг гудамжийг Польш Улсын ерөнхийлөгч агсан Лех Качиньскийн нэрэмжит   болгон тохижуулах  талаар санал солилцлоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button