ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

THE GUARDIAN: Боловсролтой, ухаантай монгол эмэгтэйчүүдэд НӨХӨР ОЛДОХГҮЙ байна

Улаанбаатарын төв дэх багашаархан бааранд “UB Comedy” клуб тоглоно. Үзэгчдийн дийлэнхийг бүсгүйчүүд эзлэх агаад оффис хувцас, дэгжин даашинз алаглуулж, шар айраг шимэнгээ тайзан дээрх эрийг ширтэцгээнэ. “Манай эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй шүү” гэж өнөөх эр хамгийн урд талын эгнээнд суусан хэсэг залуус руу толгой сэжин хэллээ. “Гэхдээ зөвхөн сайн найзууд байхад л тохирно” хэмээн үргэлжлүүлэхэд дөрөв тавхан эрчүүдээс өөр хэн ч инээсэнгүй.

Энэ бол “The Guardian” сэтгүүлд нийтлэгдсэн монгол эмэгтэйчүүдийн талаарх нийтлэлийн эхлэл хэсэг. Лили Куо гэгч бүсгүй Монгол дахь сүүлийн хэдэн арван жилийн нийгэм, жендер дагасан асуудлыг хөнгөн судалснаа ийн нийтлэл болгож бичжээ. Түүнийхээр монгол эмэгтэйчүүд “Дэндүү ухаантай, дэндүү өндөр боловсролтой” тул тэдэнд ханилан суух нөхөр олдохоо байсан аж.

20, 30 жилийн өмнөөс эрдэм сургаюу гэж охидоо л хот бараадуулдаг, их сургуулийн багш нарт чихийг нь атгуулдаг, харин хөвгүүдээ “өөрсдөө учраа олчихно” хэмээгээд мал маллуулж үлдээдэг болсон монгол гэр бүлийн хандлагыг нийтлэлч хөнджээ.

Зарим эцэг, эхчүүд насан өндөр болсон хойно өөрсдийг нь чухам охид л асарч, тойглоно гэж итгэдэг, тийм хүлээлт үүсгэдэг. Тийм ч учраас энэ хүлээлтийг дагаад охид мал маллахаас илүү нарийн, ширийн зүйлд суралцах учиртай. Яг энэ байдал үргэлжилсээр эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх статуст томоохон ялгаа үүсгэжээ.

Нийтлэлд дурьдсанаар, Улаанбаатар хотын 1000 хүн тутам дахь гэрлэлтийн хувь 2007 онд 22.9 байсан бол 2016 он гэхэд 8.9 болж буурчээ. Их сургуулиа дүүргэдэг, үргэлжлүүлээд магистр, магадгүй докторын зэрэг хамгаалдаг, чингээд тогтвортой ажилд орж, давгүй байр суурийг гартаа атгадаг, эцэст нь гэр бүл зохиох талаар сая нэг боддог монгол эмэгтэйчүүд... Гурван сая хүн амтай Монгол улсын нийслэл дэх эмэгтэйчүүдийн тоо, эрэгтэйчүүдийнхээс 60 мянгаар илүү. Тооны хувьд харьцангуй энэ байдал их сургууль, боловсролын байгууллагуудад илүүтэй ажиглагдана. Түүнчлэн монгол эрчүүдийн 40 хувь нь гэрлэх магадлал өндөр бол эмэгтэйчүүдийн хувьд энэ тоо 32 болж буурна.

Өдгөө 39 настай Зола /жинхэнэ нэр нь биш/, эдийн засагч мэргэжилтэй, өндөр боловсролтой эмэгтэй. Тэрбээр магистрын зэргээ хамгаалсны дараачаас гэр бүлийн хүнээ эрчимтэй хайх болсон. Олон болзоо, танилцах үдэшлэгийг ардаа орхисон. Гэвч одоо хэр ганц бие. Сүүлдээ энэ асуудлаар бөөд хүртэл үзүүлжээ. Хожим “The Guardian”-д өгсөн ярилцлагадаа,

“Одоо би ойлгосон. Нөхөр маань намайг ойлгодог, байгаагаар минь хүлээн авдаг байхад л хангалттай. Би баян, эсвэл өндөр боловсролтой нэгнийг хайхгүй. Салбартаа амжилт гаргаж яваа нэгэн ч байх албагүй. Зүгээр л намайг сонсдог, надад анхаарал халамж тавьдаг байх хэрэгтэй. Тэгээд болоо” гэж ярьжээ.

Дараачийн жишээ, их сургуульд улстөр судлаач мэргэжлээр суралцаж буй 19 настай залуу бүсгүй, Г.Булганчимэг. Түүнийхээр бүх л залуус богино банзалтай охидыг сонирхдог, үргэлж өдөж хоргоодог. Эргэн тойрных нь эрчүүд жендерийн эрх тэгш байдлыг зөрчиж, бүдүүлгээр авирлахын хэрээр тэр “Хэзээ ч хүнтэй суухгүй” гэх бодлыг өөртөө тээх болжээ. Тэр,

“Хэрвээ тэр эмэгтэй хүнийг хүндлэхгүй л байвал ямархуу эр нөхөр болох нь илэрхий” хэмээн ярьсан байна.

Монгол эмэгтэйчүүд багаасаа л чанд хатуу, амжилттай, өндөр боловсролтой болох ёстой гэсэн гэр бүлийн сургаалиар хүмүүждэг. 32 настай Ц.Мандухайгийн хувьд АНУ-ын их сургуульд магистрын зэргээ хамгаалчхаад өөрийнхөө цагийн ажил хийдэг байсан Тайланд рестораныг худалдан авчээ. Ингээд илүү их ашиг олдог сүши баар болгон өргөжүүлсэн байна. Бизнесийн энэ их амбиц, амжилтыг нь ойлгох, тэвчиж дэргэд нь үлдэх эрчүүд цөөн гэдгийг тэр ярина. Манай найзууд намайг болзохдоо тэнэг хүн шиг л дуугүй, дөлгөөн бай гэж зөвлөдөг. Тэгэхгүй л бол эрчүүдийг айлгачих шахдаг юм хэмээх тэр өнөө цагийн монгол эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл.

Нийтлэл дээрхийн адил үргэлжилсээр Монгол Улсын нийгэм, цаг үеийн асуудлыг жишээлжээ. Тухайлбал 1990 онд Ардчилсан хувьсгал ялж, коммунист систем задарснаар олон төрийн өмчит байгууллага хувьд шилжсэн. Зарим нь ор устсан. Инженер, эмч, орчуулагч зэрэг өндөр боловсролтой, орос хэлтэй монгол эрчүүдийн нэлээдгүй нь энэ шилжилтийн үед ажилгүй болсон гэдгийг онцолжээ. Үүнээс хойш “охиддоо анхаарах” болсон гэр бүлүүдийн хандлага өнөөдрийн нөхцөл байдалд хөтөлжээ.

Улаанбаатарын трэнд, Өмнөд Солонгосын сүлжээ кофе шоп “Caffe Bene”-ийн нэг салбарын хаалгыг татвал бүх ширээний нь ард бүсгүйчүүд сууж байхыг та харна. Зарим нэг нь цүнхээ сандлын түшлэгэнд өлгөчхөөд гар утсаа оролдоно. Харин зарим нь ном уншина, өмнөө зөөврийн компьютер дэлгэчхээд юу ч юм чухал ажил амжуулна. Жил бүрийн Цагаан сарын баяраар “Хэзээ хань ижилтэй болох гэж байна?” гэх асуултад “булуулж”, эмзэг сэдвээ хөндүүлдэг тухайгаа тэд хуваалцсан юм.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-21 17:21

Их ухаантай, өндөр боловсролтой гэж бодсон л эмэгтэйчүүд болохоос яг тийм биш байх даа. Хэрэв үнэхээр тийм бол эрчүүд тэдэнтэй гэрлэх болно

Зочин
Зочин
2020-02-21 18:49

yu ch gd bgy

Болдсайхан
Болдсайхан
2020-02-21 18:53

Бид зах зээлийн нийгмийнхээ мөн чанарыг ойлгодог билүү. Бараа бүтээгдэхүүн үйлчилгээ мөн хүн ч ялгаа бхгүй

Зочин
Зочин
2020-02-21 19:35

Ухааны хэмжүүр гэж яг юу вэ? Хэрэв зөвхөн боловсролоор нь жишээ татаж бгаа бол тэдгээр бүсгүйчүүдийг эрчүүд энэ бүсгүй ухаантай гэж харах уу

Зочин
Зочин
2020-02-21 20:46

Үнэн ухаантай бол нөхрөө өөрөө олно.

Зочин
Зочин
2020-02-22 09:23

Haha shaaltsaad l yavj bga sh te ter n goyo bhgui u

Зочин
Зочин
2020-02-22 16:27

Yum haragdaj bga shigee bish l dee. Bi lav tiim lag emegtei olj chadahgui 32 hurchlee. Bolowsroltoi mundag geed bga hernee l hudlaa bdg shde

Зочин
Зочин
2020-02-24 17:42

Mонголын тэнэг увайгүй хүүхнүүдийн сэтгэхүйгээр ингэж тоглоод яахнав дээ.энэ бол үнэн хэрэгтээ ард түмний дотор эр эмээр нь хагар�##�дууж

Зочин
Зочин
2020-02-25 00:25

Сэтгэл, хайр!!!
Боловсрол ,ухаан хэрэгтэй бол бас л туйлшр�##�!!!

Зочинasdas
Зочинasdas
2020-02-25 15:36

bi tegeed yaah um. bugdentei ni suuh umuu. carai muutai mongol jibanuud

jaynagul
jaynagul
2020-02-28 16:21

YG UNENIIG XELEXED ZUGEER L MONGOTEI XUNIIGL MOROODDOG OORSDOO AMIDRALAA BOSGII GEJ BODDOGUI TED GOE GANGAN XUVTSAS OMSOJ OORSDIINXO TOLOO A

Зочин
Зочин
2020-02-28 17:40

Bolowsroltoi mundag ohid bvsgvuchvvd olon bii ll ll dee gehdee yag bolowsroltoi mundag eregtei emegtei hvmvvsiin too ni bolijilhen sh dee

Зочин
Зочин
2020-02-28 17:42

Harin yagaad olon yum shig haragdaj baigaa we geheer emegteichvvd uursdiiguu het ih duwiilguj bus#ad mundag haragdahiig hicheedeg yumdaa

Gerel
Gerel
2020-04-22 05:25

Er n bol Mongol huntei suuhgui gej boddog bolson deerhi bichsentei yg sanal niilne. Mongol erchuud bolowsrolgui tegeed arhichin buduuleg soyolgui bdag. Ter baidlaara bur baharhaj ywdag oi gutmaar. Usand ch ordoggui ym bile

Холбоотой мэдээ

Back to top button