ДЭЛХИЙ

Ирак "Covid-19” вирусээс сэргийлж Ирантай хиллэдэг хилээ хаалаа

Ирак улс Ирантай хиллэдэг хилийн боомтуудаа хааж, зорчигч хүлээж авахгүй байх шийдвэр гаргалаа. Учир нь Иранд Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн гурван тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас бараад байгаа юм.

Харин эх орон руугаа буцаж буй Ирак иргэдийг хилээр нэвтрүүлэх бөгөөд 14 хоногийн турш тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийх гэнэ. Засгийн газрын эл шийдвэрийн дагуу хамгийн түрүүнд "Kuwait Airways” компани Ираны бүх нислэгээ цуцалсан байна.

С.ЧИЧҮҮЛЭН

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button