СПОРТ

Э.Даваачимэг Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын таван тамирчин хүч барилдан, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг мөнгөн медаль хүртэв.

Дасгалжуулагч П.Чулуунбаатарын унаган шавь тэрбээр аваргын төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга, Японы бөх Рисако Кавайд дийлдэв. Ингэснээр Э.Даваачимэг Азийн АШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-21 22:26

бАЯР ХҮРГЭЕ ЭЭ

Зочин
Зочин
2020-02-21 22:27

БАЯР ХҮРГЭЕ ЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button