СПОРТ

Азийн АШТ-ээс А.Батцэцэг, М.Дөлгөөн нар мөнгө, Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэг улсад үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх медалийн төлөө барилдан, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.

“Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эмэгтэйчүүдийн 59 кг-д барилдсан. 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга тэрбээр аваргын төлөөх барилдаанд 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, эзэн орны бөх Сарита Морд 3:2-оорр ялагдав. Ингэснээр А.Батцэцэг Азийн АШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль хүртэн, өнгөрсөн онд үзүүрлэсэн амжилтаа давтлаа.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан Налайх дүүргийн тамирчин, ОУХМ Мөнхболдын Дөлгөөн алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны тамирчин Пинкид 2:1-ээр дийлдэв. Ингэснээр өнгөрсөн жил Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиуллаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглосон залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа Азийн АШТ-д анх удаа барилдсан. Эл жинд таван бөх тойргоор барилдсанаас Э.Дэлгэрмаа хоёр ялж, хоёр дийлдэн, хүрэл медалийн болзол хангасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button