Оюуны бэрхшээлтэй онгон охин группээ сунгуулахын тулд жирэмснээс хамгаалах тариа тогтмол хийлгэж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг билээ.
Бид энэ удаагийн илтгэлээс Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл, тулгамддаг асуудлыг онцлон хүргэж байна.
-ТЭД ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ АРГА ХЭРЭГСЛИЙГ ИХЭВЧЛЭН ЭМЧИЙН ШААРДСАНААР СОНГОДОГ -
2018 оны байдлаар Монгол Улсад 106,691 хөгжлийн бэрхшээлтэй хүн (нийт хүн амын 3.3 хувь) байгаагийн 43.1 хувь буюу 46,030 нь эмэгтэйчүүд байна. Судалгаанд оролцогчид ерөндөг, эм, хуанлийн аргуудыг хамгийн их хэрэглэдэг байна. Гэхдээ жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг ашиглахад санхүүгийн боломжгүй, эмнэлгийн орчны хүртээмжгүй байдал болон өөрт тулгарсан асуудлыг эмч, эмнэлгийн ажилтнуудад ойлгуулахад хэцүү байдаг гэж хариулжээ.
Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг хэрэглэдэг эсэхийг асуухад 10 хувь нь мэдэхгүй гэж хариулсан бол 21 хувь нь хуанли, 39.1 хувь нь бэлгэвч, 27.3 хувь нь эм, 25.8 хувь нь тариа, 31.7 хувь нь ерөндөг, 21.8 хувь нь суулгац, 4.1 хувь нь диафрагма, 10.7 хувь нь үрийн суваг боох аргыг хэрэглэдэг гэжээ. Харин эмэгтэйчүүдийн 8.9 хувь нь гадуур тавих, 7 хувь нь угаах аргыг жирэмслэлтээс хамгаалах арга гэж үзсэн байна.
Ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл хомс, мэдээллийн эх үүсвэр баталгаагүй байгаагаас жирэмслэлтээс хамгаалах тохирох арга хэрэгслийн талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй байна.
Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэлтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгарч байгааг асуухад 5.9 хувь нь хүртээмжтэй мэдээлэл байхгүй, 1.8 хувь нь эмнэлэг рүү дагуулж явах хүнгүй, 6.6 хувь нь эдийн засгийн боломжгүй, 4.4 хувь нь орчин хүртээмжгүй тул очиж үйлчилгээ авч чаддаггүй, 1.8 хувь нь бусдад өөрийгөө ойлгуулж чаддаггүй, 19.2 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг бусдын шаардсанаар хэрэглэдэг эсэхийг асуухад дараах хариултыг өгчээ. Тодруулбал, тэдний 22 хувь нь хэн нэгний шахалтаар, 78 хувь нь өөрийн хүсэлтээр хамгаалах аргаа сонгожээ. Харин хэний шаардсанаар хэрэглэдэг болохыг асуухад хамгийн их нөлөөлийг эмч нар үзүүлжээ. Үүний дараа нөхөр, найз залуу, аав ээж нь нөлөөлдөг байна.
-МИНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ ӨӨРӨӨ ГАРГАНА ГЭХЭД АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙГ ЧИНЬ СУНГАХГҮЙ ХЭМЭЭН ДАРАМТАЛЖЭЭ-
Мөн судалгаанд хамрагдсан оюуны бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй хийсэн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар хот, орон нутагт оюуны бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс сэргийлэх тариаг заавал хийдэг, татгалзсан тохиолдолд халамжийн тэтгэмж олгохгүй, асаргааг сунгахгүй гэх мэтээр халамжийн ажилтан, өрхийн эмч нар дарамт үзүүлж хүчээр хийдэг, зарим аймагт 3 сар тутмын аян болгож энэ ажлыг зохион байгуулдаг гэж хариулсан байна.
ТОХИОЛДОЛ: Намайг 18 нас хүрэхэд л өрхийн эмч надад жирэмслэлтээс хамгаалах тариа хийжэхэлсэн. Анх тариа хийлгэж байхад 48 кг жинтэй байсан. Одоо би 85 кг жинтэй болтлоо таргалсан. Энэ тариаг ийм олон жил тариулж болохгүй гэж сонссон.

/Эпилепси өвчтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/
ТОХИОЛДОЛ: Би 35 настай, хүний эрхийн байгууллагад ажилладаг. Жилийн өмнө төрсөн. Сүүлийн саруудад өрхийн эмч маань байнга залгаж жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тавиулахыг шаардаж байгаа. Би эмчид “Энэ миний эрхийн асуудал, шийдвэрээ би өөрөө гаргана” гэж хариулахад “Тэгвэл чиний асаргааны тэтгэмжийг сунгахгүй” хэмээн дарамталсан.
/Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ярилцлага, Улаанбаатар хот/
ТОХИОЛДОЛ: Миний охин оюуны бэрхшээлтэй, 22 настай. Надаас салахгүй гэрийн ажил хийгээд миний дэргэд байдаг. 16 нас хүрэнгүүт багийн эмч жирэмслэлтээс сэргийлэх тариа хийхийг шаардаж эхэлсэн. Бид хоёр хийлгэхгүй гэж хэлсэн боловч групп сунгахгүй гэсэн болохоор аргагүйн эрхэнд 3 сар тутам тариаг хийлгэж байна. Миний охин хүнтэй ч унтаж үзээгүй, эрүүл мэндэд нь яаж нөлөөлөх бол гэж санаа зовдог. Бид хоёрт халамжийн хэдэн төгрөг нь хэрэгтэй болохоор л аргагүй байдалд ордог.
/Асран хамгаалагчтай хийсэн ганцаарчилсан ярилцлага, Хэнтий аймаг/
ТОХИОЛДОЛ: Би 38 настай. Охин маань 18 настай. Саяхан хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Нөхөр маань хүүхэд нэхээд, жирэмслэхгүй болохоор эмчид үзүүлтэл үрийн сувгийг анхны хүүхдээ төрүүлэх үед боосон байна гэж хэлсэн. Учрыг лавлатал өмнөх нөхөр маань ээжтэй ярилцаад шийд гаргасан, надад хэлээгүй байсныг саяхан мэдсэн. Би нөхөртөө энэ байдлаа хэлж чадахгүй, цаашид яахаа мэдэхгүй байна.

/Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага, Сэлэнгэ аймаг/
-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ГЭРЛЭХ, ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗДЭГ-
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг бэрхшээлийн төрөл, хүнд, хөнгөнийг сайтар харгалзахгүйгээр өндөр эрсдэлтэй жирэмсний ангилалд хамааруулан ойлгож жирэмслүүлэхгүй байх, жирэмсэлсэн тохиолдолд тэднийг буруутгаж, зүй бус харилцах, жирэмслэлтийг таслах, өөрт нь мэдэгдэлгүй үрийн сувгийг боох, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл тогтмол хэрэглэхийг шаардах, нийгмийн халамж олгохгүй гэх зэргээр шахалт үзүүлэх явдал гардаг талаар хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд цөөнгүй дурджээ.
Эдгээр саад бэрхшээл нь хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийн талаарх олон нийтийн буруу ойлголт, хандлага, ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд орох шаардлагагүй, хүүхэд төрүүлэх, гэрлэх боломжгүй, чадваргүй гэх үзэл тэдний мэдээлэл авах, хүчирхийллээс ангид байх, найдвартай, аюулгүй нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нь хязгаарладаг ажээ.
Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд өртөх, хүсээгүй жирэмслэх, бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл 3 дахин өндөр байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил бие даан амьдарч, нийгмийн амьдралд оролцох хүсэлтэй байдаг ч сурах, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт оролцох, гэр бүлтэй болох, эмнэлэг, сургууль, олон нийтийн байгууллагаас үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээр зорчих, хэрэгцээтэй мэдээллээр бүрэн хангагдах боломж, нөхцөл хязгаарлагдмал хэвээр байна. Энэ нь нийгмийн олон хүчин зүйлээс хамааралтай ч нийгэм дэх буруу хандлага ихээхэн нөлөөлдөг.
Тухайлбал, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст халамжийн үйлчилгээг хүргэхдээ гэр бүлийнхэнд нь даатгах, тэднийг асран хамгаалагчид мөнгөн тэтгэмж олгох зэрэг хэлбэрээр хэрэгжүүлдэг учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах, бие даан амьдрах, гэр бүлтэй болох, бэлгийн хамтрагчтай байх, хүүхэд төрүүлэх, эцэг эх байх эрхээ эдлэхэд гэр бүлийн гишүүд хөндлөнгөөс нөлөөлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хангах нь төрийн үүрэг тул тулгамдаж буй асуудлыг тоо баримт, судалгааны үндэслэлтэйгээр баримтжуулж, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, олон нийтийн анхааралд хүргэх шаардлагатай байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Find Cheapeast Isotretinoin Avis Sur Achat Cytotec En Ligne canadian pharmacy cialis Who Often Can You Take Cephalexin
Hello, tender thanks you in regard to information! I repost in Facebook
Hello, tender thanks you in spite of word! real viagra without a doctor prescription http://viapwronline.com I repost in Facebook.
cost of
Hello, tender thanks you http://cialisxtl.com looking in compensation facts! п»їcialis
viagra alternatives
Cialis how to take cialis how long does 20mg cialis keep in system
Cialis buy cialis online canadian 30ml liquid cialis
Cialis real cialis online with paypal when will cialis go generic
Cialis cialis lowest price 20mg real cialis without a doctor's prescription
where is the best place to buy cialis online buy cialis cheap generic cheap viagra germany
Buy Vigor Ap 800 http://buycialisuss.com - Buy Cialis Cytotec Sur Internet Buy Cialis Noble Drugs
cialis cost cheap cialis china is cialis generic
viagra buy in canada cheapest cialis 10mg can you buy viagra in dubai
Buying Levitra In Mexico http://viacialisns.com/# - Cialis Keflex Mg Lb cialis prices Renal Dosing For Keflex
cheap cialis online canadian pharmacy viagra pills sale uk buy levitra cialis