НИЙГЭМ

Прокурорын байгууллагынхан нэг өдрийн цалингаа хандивлалаа

Шинэ коронавируст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ.

Хандивыг халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах хэрэгсэл зэргийг худалдан авахад зарцуулна гэдгээ хэлэв. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөх хүсэлтээ илэрхийлсээр байгаа аж.

Хандивыг Төрийн банк, Онцгой байдлын ерөнхий газар, 100900031405 тоот дансанд хүлээн авах юм.

2020 оны хоёрдугаар сарын 27-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавируст өвчин дэлхийн 44 оронд тархаж, 82,175  хүн халдвар авч, 2,800 хүн нас барсан бол 32,819 хүн эдгэрчээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button