НИЙГЭМ

С.Зоригийн амь насаа алдсан хэргийг шалгасан ДӨРВӨН хүнийг саатуулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллаад хоёр жил өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэхүү хэрэгт ял авсан Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан гэх мэдээлэл гараад буй.
Тус мэдээлэл гараад удаагүй байтал С.Зоригийн амь насаа алдсан хэргийг шалгах ажлын хэсэгт багтаж байсан Тагнуулын Ерөнхий Газрын хоёр ажилтанг 14 хоногийн хугацаатай баривчлан саатуулаад байна. Уг хэрэгтэй холбогдуулан нэмж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хоёр ажилтныг АТГ-аас саатуулсан тухай мэдээлэл гарсныг албаны эх сурвалжууд баталж байгаа юм. 

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button