ДЭЛХИЙ

Япончууд үнээний шээсээр МӨНГӨ олж байна

Японы “Kankyo Daizen” компани нь үнээний шээсээр хийсэн байгальд ээлтэй бордоо гарган Зүүн Өмнөд Азийн тариаланчдад хүргэхээр зорьжээ.

Үнээний шээс нь хөрс, усны эх үүсвэрийг бохирдуулахын зэрэгцээ хортой үнэртэй аж. “Kankyo Daizen” энэ байдлыг олж харан үнээний шээсийг ашигтай нөөц болгон хувиргажээ.

Тус компани нь Японы хойд хэсэг болох Хоккайдо дахь сүүний фермерүүдээс үнээний шээс цуглуулдаг. Шингэнийг тусгай холимог микроб ашиглан “Kankyo Daizen” -ийн төв байрны зургаан тонны багтаалжтай бүхээгт исгэж гаргадаг байна.

Тус компани нь үхрийн шээсээр ургуулсан сүүн хүчлийн бактери, мөөгөнцрийн найрлага нь хөрсөн дэх хортой бактерийн үржлийг дарангуйлдаг гэж үзжээ. Тэд Китами технологийн дээд сургуульд хийсэн туршилтаар үнээний шээс гарган авсан бүтээгдэхүүнийхээ үр нөлөөг баталжээ. Гэхдээ идэвхтэй найрлага нь исгэх замаар хэрхэн үүсдэг, үнэрийг хэрхэн бууруулж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлдэг зэрэг нь нууц хэвээр байна.

“Kankyo Daizen” компанийн нэгдүгээр сарын тооцоогоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт борлуулалт нь 11 хувиар өсч, 230 сая иен/2.13 сая доллар/ болжээ.

“Цучи Икикаеру” шингэн бордоог Вьетнам, Камбож зэрэг таван улсад нийлүүлдэг байна. Тэд Малайз, Филиппинд Цүчи Икикаеру зарахаар төлөвлөж байгаа ч зах зээлээ зөвхөн Азиар хязгаарлахгүй байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: asia.nikkei.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зОЧИН
зОЧИН
2020-03-09 19:15

Бүх амьтны , хүний шээс ч амммиак шүү дээ. Энэ азотын бордоо гэсэн үг. Нян бактерийг нь арилгаад болоо.

Холбоотой мэдээ

Back to top button