Ц.Элбэгдоржийн найз Б.Отгонбаатарыг суллажээ

АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн сайн найз гэгддэг “Азаргын голт чоно” компанийн захирал Б.Отгонбаатарыг 2019.11.04-ний өдөр саатуулсан байдаг. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрээс 2009-2017 оны хооронд оффшор бүс рүү шилжсэн байж болох олон сая ам.долларын асуудлаар цагдан хорьсон гэгдэж байв.
Мөн “Азаргын голт чоно” компанийн захирал Б.Отгонбаатарт ЕТГ-ын дарга дарга асан Д.Цагааны “Ачит ихт” компанитой холбогдох асуудал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хэрэгт хамаарах “Хэрх- Илч” компани, төрсөн дүү Б.Батхуягийнх нь тамхины наймааны хэрэг зэргүүдэд хамруулан шалгах үндэслэлтэй талаар хэвлэлүүд бичсэн байдаг.
Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд дотно нөхөрлөж, хөшигний ар дахь мөнгөний ажлыг нь амжуулдаг нэгэн байсан гэгддэг. Сонирхолтой нь,Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сар шинийн баярын өдрүүдээр гадны орноос ТВ-д ярилцлага өгөх үеэрээ Б.Отгонбаатарыг онцолж, “Миний найзыг шоронд дөрвөн сар хорьж, Ц.Элбэдоржийн булхайг илчил гэж тулгаж байгаа” гэж ярьсан юм.
Уг нэвтрүүлэгч цацагдсаны дараахан буюу энэ сарын эхнээр “Азаргын голт чоно” компанийн захирал Б.Отгонбаатарыг суллажээ. Түүнийг анхлан саатуулах ажиллагаа явуулах үеэр ажлын байран дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байсан талаар өмнө нь мэдээлэгдэж байв. Улс төр, бизнесийн хүрээнд ихээхэн нөлөөтэй эл эрхмийг хөшигний ард дөрвөн сар орчим саатуулагдсаныхаа эцэст Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр суллагдсан гэж байгаа юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.