НИЙГЭМ

Ланд крузер 200 замын хажуу руу унаж таван хүн амиа алджээ

Төв аймгийн Баянхангай суманд  өчигдөр /2019.06.16/ 18.26 цагт  зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал,

Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унасан байна.

Машинд зургаан зорчигч явсан бөгөөд ослын улмаас  47 настай Э, 44 настай Г, 40 настай С, 35 настай О, таван настай Э нар газар дээрээ нас  барж, 11 настай Е хүнд гэмтсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван хүний цогцсыг машинаас гаргаж, цагдаагийн байгууллагад, хүнд гэмтэлтэй 11 настай Е-г эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button