Нийгмийн

Д.Нямхүү: Маргааш нэлээд эрсдэлтэй үүргийн онгоц ирнэ

Өнөөдөр /2020.05.01/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Зарим хүмүүст давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өчигдөр Сөүлээс чартер нислэг авлаа. Зорчигчдоос тавыг нь сэжигтэйд тооцон ХӨСҮТ-д тусгаарласан. Үлдсэн хүмүүсийг ажиглах байрууд руу хуваарилж, байршуулсан. Өнөөдөр тэднээс эхний шинжилгээний сорьц цуглуулах ажлыг зохион байгуулна. Аюул өнгөрөөгүй, урд байна. Одоо дахиад хоёр чартер онгоц авна. Ялангуяа маргааш ирэх Франкфуртын нислэгийг нэлээн хүнд, эрсдэлтэй гэж тооцож байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button