ЭРҮҮЛ МЭНД
Д.Нямхүү: 367 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

ЭМЯ-ны ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй, харин эдгэсэн тохиолдол 27 болсныг дуулгалаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ “Вирус судлалын хоёр лаборатори ажиллаж байна. 367 хүнд давтан шинжилгээ хийсэн хүмүүсийн хариу СӨРӨГ гарсан. Алтанбулаг боомтоор орж ирсэн 27 жолоочийн хариуд коронавирус илрээгүй. Мөн дуулгах сайхан мэдээтэй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн хяналт руу шилжиж байна. Ингэснээр батлагдсан тохиолдол 140 хэвээрээ, харин эдгэрсэн тохиолдол 27 болж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.