ЭМЯ: Тав хүртэлх насны 107, жирэмсэн 67 хүн ажиглалтад байна

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.05.19/ ээлжит мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “БНХАУ- Жилинь хотод 118 тохиолдол эргэн бүртгэгдэж хөл хориогоо дахин чангатгасан байна. Тус мужийнхан хоёрдугаар давлагаа эхлэх эрсдэлтэй гэж болгоомжилж байгаа юм. Дэлхийн зарим улсад “ковид-19” халдвараар өвдөж эдгээд буцаад халдварлаж байгаа тохиолдлууд гарч байгаа. ” хэмээн ярилаа.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: “АНУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 22 мянган тохиолдол нэмж бүртгэгдлээ. АНУ-ын биотехнологийн компани эмнэлзүйн шатны урьдчилсан үр дүнгийн талаар мэдээлэл өгчээ. Эмнэлзүйн эхний туршилтад найман хүнийг хамруулсан байна. БНЭУ-д 5200 гаруй шинэ тохиолдол бүргэгдэж нийт 11 мянган тохиолдол бүртгэгдлээ” хэмээн мэдээллээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал “7408 хүнийг ажиглаж, шинжилгээ хийсэн. Үүнээс 1769 хүн тусгаарлалтад байна. Сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ- д ажиглаж байна. Дотор, зүрх судас, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөгөө авах тохиолдол их гарч байгаа. Тав хүртэлх насны 107 хүн, жирэмсэн 67 хүн байгаа юм. Хүүхдэд үрэвслийн хам шинж хэлбэрээр халдварлах тохиолдол бүртгэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 95 хүн гэрийн тусгаарлалтад ороод байгаа. Мөн Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 158 иргэн ирснээс 10 гаруй хүнийг ажиглалтад тусгаарлан авсан” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.