Нийгмийн
ЭМЯ: ОХУ-д халдвар авсан оюутнуудыг Монголд авчрах боломжгүй
ОХУ-д Монголын 13 оюутан халдвар авсан, тэдэнд эмчилгээ хийхгүй, шим тэжээлтэй хоол өгөхгүй байгаа гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “ДЭМБ-ын дүрмийн дагуу халдварт өвчтэй иргэнийг эх орондоо авч ирэх боломжгүй. ОХУ-ч явуулахгүй. Эхний чартер нислэгээр долоон оюутан ОХУ-д үлдсэн шүү дээ. ОХУ-д байгаа монгол оюутнуудыг орос эмч нар өглөө бүр үзэж, эмчилж байгаа. Ганц нэг оюутан амтлах, мэдрэх чадвараа бага зэрэг алдсан юм билээ. Гэхдээ бүрэн алдаагүй. Коронавирусийн шинж тэмдэг. ЭМЯ-наас тухайн оюутнуудтай, гэр бүлийнхэнтэй нь холбогдож байгаа. Тухайн оюутнуудыг ОХУ дэмжихгүй, туслахгүй, эмчлэхгүй байгаа мэтээр элдэв мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэлээ.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.