НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Д.Нямхүү: Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүнээс халдвар ИЛРЭЭГҮЙ
ЭМЯ-наас “COVID-19”-ийн талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургадугаар сарын 9-нд нийт 358 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д хяналтад байгаа 23 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сидней-Улаанбаатар нислэгээр ирсэн 262 иргэнээс нэг ч халдвар илрээгүй. Түүнчлэн дахин хоёр хүн эдгэж, дараагийн шатны хяналт руу шилжлээ. Нэг нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн оюутан бол нөгөөх нь цэргийн сургуулийн оюутан. Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 87 нь эдгэрлээ. Эмчилгээнд 107 хүн байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 91 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна” гэлээ.
Б.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.