НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: Увс аймгийн Давст сумын иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг АНХААРУУЛЖ байна

ЭМЯ-наас “COVID-19”-ийн талаарх мэдээлэл хийх үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.
Туватай хил залгаа оршдог Увс аймаг, тэр дундаа Давст сумын ард иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна. Тувад өчигдөр шинээр 87 тохиолдол бүртгэгдэн нийт 1835 халдвар авсны 4 нь нас баржээ. Халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсад хөл хориог чангатган энэ даваа гарагаас эхлэн 14 хоног хатуу дэглэм барихаар боллоо. ОХУ-д өчигдөр шинэ тохиолдол 8595-аар нэмэгджээ. Ялангуяа Тува, Буриад, Читад халдартай хүмүүсийн тоо өмнөх өдрийнхөөс 44-87-оор нэмэгдсэн. Мөн Эрхүүд халдварын тохиолдлын тоо ихэссээр өчигдөр хамгийн их буюу 226 хүнээр нэмэгдэж нийт 3083 болж, 18 хүн нас бараад байна.
Б.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.