ЭМЯ: Увс аймгийн Давст сумын иргэдийг сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
Энэ үеэр Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Коронавирусийн халдвар АНУ, Өмнөд Америк, зүүн Азийн орнуудад халдвар эрчтэй тархаж байна. Иймээс ДЭМБ-ын ерөнхий захирал халдвар эрчимтэй тархсаар байгаа тул анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй хэмээн анхааруулсаар байна. Тувад өвчлөл эрс нэмэгдсэн учир сүүлийн 14 хоногт хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрсэн тул иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгч байна. Иймд Туватай хил залгаа Увс аймгийн Давст сумын иргэдийг сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Токиогийн онгоцоор өчигдөр ирсэн 261 хүнээс Цэргийн эмнэлэгт 12, бусад хүмүүсийг зочид буудлуудад тусгаарлалаа. Тусгаарлалтад 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эх байна” гэлээ.
Б.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.