НИЙГЭМ

Д.Нямхүү: ГУРВАН хүнээс халдвар илэрч, ЗУРГААН иргэн эдгэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Зургадугаар  сарын 11-нд нийт 241 хүн шинжилгээ хийхэд 238 хүнд халдвар илрээгүй. Нурсултан-УБ онгоцоор ирсэн 181 хүний гурваас нь халдвар илэрлээ. Мөн зургаан хүн эдгэж, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан. Дөрөв нь батлан хамгаалахын сургуулийнх бөгөөд хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй Ингээд Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдол 197 болсноос 95 нь эдгэлээ” гэв.

Б.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button