ЭРҮҮЛ МЭНД
Коронавирусийн халдвар авагсдын тоо НАЙМАН САЯ РУУ ДӨХЛӨӨ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн сүүлийн 24 цагийн коронавирусийн нөхцөл байдлын тухай мэдээллээр өдгөө дэлхийн 216 улс, бүс нутгийн 7.979.434 буюу 8.000.000-д хүрэхэд ойрхон ирлээ.
Хэдий тийм ч үүний тал нь буюу 4.096.202 хүн эдгэрсэн сайхан мэдээтэй байна. Коронавирусийн цар тахал анх бүртгэгдсэн мөчөөс өнөөдрийг хүртэл дэлхий дахинаа 435.070 хүн нас баржээ. БНХАУ-ын Бээжин хотод вирусийн халдвар дахисан хэмээх таагүй мэдээлэл байна . Харин манай улсын хувьд 197 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, 108 тохиолдлыг эмчилсэн сайн мэдээтэй.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.