НИЙГЭМ

ЭМЯ: Бээжингийн Шинфади захын хүнсний ногоо, жимснээс халдвар илэрчээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Зургадугаар сарын 15-нд халдварын тохиолдол 8 сая байсан бол өнөөдөр 9 саяд хүрчээ. Үүнээс өвчлөлийн тархалтын эрч хурдацтай тархаж байгаа нь харагдаж байна.Бээжингийн Шинфади захаас гарсан 200 төрлийн шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Энэ нь махнаас гадна хүнсний ногоо, жимснээс халдвар илэрчээ.  Сүүлийн 24 цагт 122 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, 300 гаруй хүн нас баржээ.

Манай улсын хувьд шинээр хоёр хүн ажиглалтад орж, зургаан хүн ажиглалтаас гарлаа. Улсын хэмжээнд 2183 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 1-5 насны 115 хүүхэд, 45 жирэмсэн эх байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн эмгэгтэй 95 хүн байна. Үүнээс найман хүний бие хүнд байгаа бөгөөд голдуу ахмад настнууд хүнд байна. Швед улсад эрчимт эмчилгээнд байсан эмэгтэй бие сайжирч байна” гэлээ.

Б.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button